зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН-ынхан Ерөнхийлөгчид хандан мэдэгдэл гаргав

2012-10-03
0
ЖИРГЭХ
МАХН-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярыг хилсээр хоригдож байгаа хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарт хандан мэдэгдэл гаргаад байгаа юм. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтэлж байна.

    махнМАХН-ынхан МАХН-ын дарга Н.Энхбаярыг хилсээр хоригдож байгаа хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарт хандан мэдэгдэл гаргаад байгаа юм. Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь нийтэлж байна.
    “Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга, “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн тэргүүн Н.Энхбаярыг Монголын түүхэнд урьд өмнө хэзээ ч гарч байгаагүй зэрлэг балмадаар баривчилж, улмаар захиалгат зохиомол хэрэг тулган  Сүхбаатар дүүргийн шүүхээс ялласныг Нийслэлийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн  нь Монголын нийгмийг цочирдуулж  хууль, шударга ёсыг уландаа гишгэсэн ноцтой үйлдэл боллоо гэж  Монгол Ардын Хувьсгалт нам үзэж байна.
Монголын шүүх эрх мэдлийн байгууллагууд өрсөлдөгчөө замаасаа зайлуулж ямар ч үнээр хамаагүй дарж авах гэсэн улстөр, бизнесийн тодорхой бүлэглэлийн гар хөл болон хувирч байгааг нэн тодорхой харууллаа. Хэнээс ч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах Үндсэн хуулийн үзэл санаагаа умартан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүйг мэдсээр байж МАХН-ын дарга Н.Энхбаярт зохиомол хэрэг үүсгэн ялласан Сүхбаатар дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгч С. Соёмбо-Эрдэнэ, шүүгч С. Оюунчимэг, М. Алдар, Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч Б. Сарантуяа, шүүгч Х. Эрдэнэсувд, Г. Алтанчимэг нар XXI зууны ардчилсан Монгол Улсын шинэхэн түүхэнд өнгөрсөн гучин долоо, найман оны хэлмэгдүүлэлтийн хар сүүдрийг нүүрлүүлсэнд манай нам туйлаас харамсаж байна.
    Н. Энхбаяр нарт төлөвлөж, оногдуулсан ял ямар ч үндэслэл, нотлох баримтгүй, байтал тэднийг заавал ял шийтгэх гэсэн дээд албан тушаалтнуудынхаа өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэх гэж арга ядан зүтгэж байгаа анхан болон давж заалдах шатны шүүхийн хэдэн шүүгчдийн хууль зөрчсөн үйл ажиллагаа монголын ард түмэнд ил тод харагдлаа.
Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал, гэрээ, конвенц, Монгол Улсын Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтыг илт зөрчиж, өргөсөн тангаргаасаа няцаж, эрх мэдэлтнүүдийн нөлөөнд автаж хуулийг өөрсдийн үзэмжээр дур мэдэн хэрэглэх замаар хүний эрх,  эрх чөлөөнд улаан цайм халдаж, иргэдээ хилсээр ялласан дээрх шүүгчдийн эрээ цээргүй үйлдэл нь Монгол дахь ардчилсан нийгмийн гэрэлт ирээдүй, шударга шүүхэд итгэх иргэдийн итгэлийг унтраалаа. Сүхбаатар дүүрэг, Нийслэлийн шүүхийн энэхүү хууль бус гутамшигт үйлдлийг манай нам Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санаа руу нулимаж нийгэм, төрийн байгуулал, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын үнэт зүйлсэд санаатайгаар, зохион байгуулалттайгаар халдсан ноцтой гэмт хэрэг гэж үзэж байна.
    МАХН  монголын ард түмний үндэсний эрх ашгийг бүхнээс эрхэмлэн дээдэлж шүүх эрх мэдлийн байгууллагуудын алдаа завхрал, хээл хахууль, улстөржсөн захиалгат үйл ажиллагааг эсэргүүцэн ажиллахыг өөрийн мөрийн хөтөлбөрийнхөө нэг чухал хэсэг болгож дэвшүүлсний хувьд энэхүү зорилгоо хэрэгжүүлж Монгол Улсад хараат бус шүүх засаглалыг жинхэнэ утгаар нь цогцлоон байгуулахын төлөө тэмцэнэ гэдгээ ард түмэндээ амалж байна.
    Н.Энхбаяр нь тогтворгүй байсан төрийг тогтвортой болгон, эдийн засгийн өсөлт, хөгжлийн үндэс суурийг тавьсан, гадаад улсуудад тавьсан онц их хэмжээний өрийг тэглүүлж, монголчууд эх орныхоо баялагт жинхэнээсээ эзэн байх урьдач нөхцлийг бий болгосон, гадаад харилцааны тогтвортой, олон талт дипломат харилцааг шинэ шатанд гаргасан, уламжлалт шашныг хөгжүүлэх, сурталчилах талаар өөрөөсөө шалтгаалах олон чухал зүйлийг санаачлан хэрэгжүүлсэн, хууль, шударга ёсыг жинхэнэ байдлаар тогтоохын төлөө ажилласан, цаашид ажиллахын төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж байгаа төр, нийгмийн зүтгэлтэн билээ.
    Эдгээр нандин чанар, тууштай зүтгэлээрээ тэр монголын ард түмний ихэнхийн хайр хүндэтгэлийг хүлээсэн бөгөөд “Ард түмний Ерөнхийлөгчөө аварьяа” хөдөлгөөнд Монгол Улсын 56 мянган иргэн нэгдэн нийлж гарын үсгээ зураад байгаа нь үүний тод илрэл юм. Энэ бол монголын ард түмэн шүүх эрх мэдлийн байгууллагын бусармаг үйлдэл, нэр бүхий дээрх шүүгчид улстөр, бизнесийн тодорхой бүлэглэлийнхний гар хөл болж буйг жигшин зэвүүцэж байгаагийн илэрхийлэл мөн.
Ази тивийн ардчилсан Монгол Улсад болж байгаа өнөөдрийн энэхүү хууль бус үйл ажиллагааг нэн даруй  таслан зогсоож, төрийн хуулийг зөрчин, өргөсөн тангаргаасаа няцсан, Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөөнд албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж түрэмгийлэн халдаж байгаа буруутай албан тушаалтнуудтай хатуу хариуцлага тооцохыг  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц. Зориг, Монгол Улсын Ерөнхий прокурор Д. Дорлигжав нараас МАХН эрс шийдвэртэй шаардаж байна.
    Монголд шударга ёсыг тогтоож, Намбарын Энхбаярт оногдуулсан захиалгат зохиомол хэргийг нэн даруй хүчингүй болгох тэмцэлд нэгдэхийг улстөрийн бүх хүчин, иргэний хөдөлгөөнүүд болон олон нийтийн байгууллагууд, хүний эрх, эрх чөлөөг  эрхэмлэгч нийт иргэдэд МАХН уриалж байна” гэжээ.   

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • (202.70.46.199)
    ENHBAYAR-G SULLA. ENHBAYART ERUUL ENH,ERH CHULUU-G HUSYE
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (202.72.245.122)
    Ерөнхийлөгчийн захиалгаар барьсан болохоор хандаад нэмэргүй дээ
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • (203.169.53.98)
    medegdliig demjij bn. arai denduu daranguilal yavaad bn shuu dee. uuniig taslan zogsooh heregtei
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • зочин (122.201.18.173)
    энэ намыг тэжээгч нь Энхбаяр байсан одоо энэ намыг мөнгөөр угжих хүн байхгүй болонгуут тэр хүний мөнгө энэ намд хэрэгтэй учраас л тэр
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • z0chin (216.48.166.231)
    enhbayar hiisen heregtee yal avsan. kominust namiig taraaval taarna
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • (202.126.89.191)
    zov sullaach elbeg *** ahiad garahgui shu de ***
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • (211.234.197.95)
    Дэмжиж байна.арай дэндэж бна ш дээ.монгол орон
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • алдар (182.160.23.215)
    гаргасан мэдэгдэлийг дэмжиж байна
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    6 цаг 10 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 20 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 59 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    7 цаг 11 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 26 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 33 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    8 цаг 2 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК