зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Гангамөрөн: 100 тэрбум төгрөгийн зээлийг зөвхөн нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгоно

2022-1-21
0
ЖИРГЭХ

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгохоор болсон. Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм. Уян хатан, тааламжтай нөхцөлийг бизнес эрхлэгчдэд санал болгох бөгөөд цаашид барьцаа хөрөнгө, зээлийн нөхцөлийг улам сайжруулах тал дээр хамтрагч байгууллагуудын зүгээс анхааран ажиллах юм. Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа.


-Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий санхүүгийн хөтөлбөрийн талаар танилцуулна уу?

-Цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн салбарынхан бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байсан.  2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш таван удаагийн судалгааг хийхэд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 94 хувь нь цар тахлын нөлөөнд өртсөн гэсэн дүн гарсан. Тухайн 94 хувь дотроо санхүүгийн эрсдэлд орсон нь 96 хувь байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байраа хадгалах, шинээр ажлын байр бий болгох зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилготой санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Ингээд зөвхөн жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох болсон талаараа олон нийтэд зарлалаа. Бид өнгөрсөн оны есдүгээр сард санамж бичгээ байгуулсан. Улаанбаатар хот бол үйлчилгээний хот. 2019 оны зургадугаар сарын 6-нд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчлэн батлагдсан. Хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар эзэлж байна. Улаанбаатар хотын хөдөлмөрийн насны нэг сая иргэний 675 мянга нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байна.

-100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөл ямар байх вэ?

-Тухайлбал 675 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгвэл жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан зээл гэсэн ангилал байгаа. Жишээ нь Төрийн худалдан авалтад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан бол тухайн гэрээг үндэслэн зээл олгох, барьцаа хөрөнгийг зах зээл дээр байдаг 70 хүртэлх хувь биш, 80-90 хувиар тооцож олгох юм уу, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа заавал төлсөн байх шаардлагатай зэрэг нөхцөлүүдийг багасгаж, босгоо намсгаж олгоно. Энэ нь уян хатан, таатай нөхцөл гэж бид үзэж байгаа.

- Санхүүгийн хөтөлбөрийн хүү ямар байх вэ?

-Энэ жил Монгол Улсын хэмжээнд бодлогын хүү зургаан хувьтай байгаа. Бодлогын хүү нэмэгдэнэ гэдгийг банк болон банк бус санхүүгийн байгууллагууд илэрхийлж байгаа учраас тодорхой тоо хэлэх хэцүү байна. Интервалаар хэлэхэд 12-18 хувь хүртэл хэлбэлзэнэ. 12 хувь гэдэг нь сарын нэг хувийн хүү гэсэн үг. Гэхдээ ямар төрлийн зээл авахаас хамаарна. Тиймээс хүү гэхээс илүүтэй зээл авах нөхцөл боломж дээр нь илүү уян хатан ажиллаж байгаа гэж ойлгож болно.

-Арилжааны банкны шалгуурыг хангасан тохиолдолд энэ зээлийг олгож байгаа гэхээр бусад банкуудын олгож байгаа зээлээс юугаараа ялгаатай гэсэн үг вэ?

-Нөхцөлөөрөө ялгаатай. Цаг хугацаа хэмнэж, давхар төрийн байгууллагатай хамтарч тухайн зээл авсан аж ахуйн нэгж, байгууллагыг хөгжүүлэх, бойжуулах зэргээр ялгаатай. Олон өрх толгойлсон ээжийг ажиллуулж байгаа, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг  ажиллуулж байгаа бол давуу тал болох юм. Мөн төрийн байгууллага буюу Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтарч ажилласнаар есөн дүүргийн судалгааг авах боломжтой. Санхүүгийн дэмжлэг үзүүлээд орхих бус хамтдаа бойжуулна. Есөн дүүрэгт Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв бий. Байгууллагын албан хаагчид бойжуулалтыг хамт хийнэ. Ингэснээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зөвлөх, дэмжих, туслах зэрэг олон давуу талтай.

- Есөн дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвүүд бизнес эрхлэгчидтэй ямар байдлаар хамтарч ажиллах вэ?

-Нэгдүгээрт сургалтын хөтөлбөр байгаа. Ямар зах зээлд, ямар бүтээгдэхүүн, хэчнээнийг ямар үнэ ханштайгаар, яаж нийлүүлэх вэ, чанар стандартыг хангах зэргээр төрийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн үг. Сургалтдаа хамрагдаад, бойжуулалтаа хийвэл санхүү хэмнэнэ, цаг хугацаандаа бараагаа нийлүүлэх, хүний нөөцийн хомсдолд орох үед хэрхэн ажиллах гэх мэт талууд дээр дэмжлэг үзүүлнэ.

-10 их наяд төгрөгийн хөтөлбөрт хамрагдаад зээл авсан тохиолдолд давхар зээл авч болох уу?

-Болно. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд зээл авах шаардлага байвал авах боломжтой. Гэхдээ энэ тал дээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг зүйлийг ойлгох ёстой. Зөвхөн зээлээр асуудал шийдэгдэж байна уу гэвэл үгүй. Төрийн байгууллагууд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг өөр замаар дэмжих хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль 2019 онд батлагдсан. Мөн маркетинг, борлуулалтын зах зээлийг төр дэмжих ёстой. Тийм учраас нийслэлийн хөдөлмөрийн 70 хувийг эзэлж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хамгийн гол нь борлуулалтын зах зээл, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах, экспортод гаргахад тусалж байна. Тухайлбал, өнгөрсөн онд Японы зах зээл рүү жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг цахимаар гаргаж эхэлсэн. Цар тахлын нөлөө байгаа ч гэсэн нөгөө талдаа давуу талууд бидэнд үүсэж байна. Энэ тал дээр төрийн байгууллагууд, ялангуяа нийслэлийн хэмжээнд зээл авахгүйгээр яаж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулж, зах зээл дээр оршин тогтнох вэ гэдэг тал дээр нэлээн дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Гэхдээ цар тахлын нөлөөнд өртсөн, санхүүгийн зайлшгүй шаардлага бий учир санхүүгийн хөтөлбөрүүдээр дамжуулж дэмжлэг болгон зарлаж байгаа. Үүний нэг хөтөлбөр нь 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл.

-Энэ хөтөлбөрийн хэрэгжих хугацаа нь ямар байх вэ. Зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Өнөөдөр ч хүсэлтээ өгч болно. Богд банкны салбарууд дээр материалаа аваад очих хэрэгтэй. Өнгөрсөн алдаатай туршлагыг бодож хойш бүү суугаарай.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
“Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Баянзүрх Бидний дүүрэг” ойн баяр, наадмын хөтөлбөр
    43 мин
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    55 мин
  • Онцгой байдлын алба хаагчид 3339 хүний амь нас, 318.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ
    1 цаг 7 мин
  • "Аавуудын баярын өдөр"-т зориулах 10 дуу
    1 цаг 26 мин
  • “Байгальд амьдрах арга ухаан – 2025” төсөл хөтөлбөрт 5800 гаруй хүүхдүүд хамрагджээ
    1 цаг 43 мин
  • Улаанбурхан өвчнөөр 10-14 насны 4994 хүүхэд өвчилжээ
    2 цаг 1 мин
  • Монголчуудын цайлах ЁСОН
    2 цаг 13 мин
  • Өнөөдөр "Аавуудын баярын өдөр" тохиож байна
    2 цаг 39 мин
  • Т.Аубакир: Мэргэжлээс шалтгаалсан өвчний эмнэлгийн барилгыг яаралтай ашиглалтад оруулахад анхаарна
    2 цаг 49 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 58 мин
  • Нийслэлийн 22 байршилд үерийн усны 102 км далан, дөрвөн хөв цөөрөм байгуулна
    3 цаг 1 мин
  • "Их хурд" наадмын бөхийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    3 цаг 4 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    3 цаг 8 мин
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
    3 цаг 32 мин
  • Цэцэрлэгийн бүртгэлийн системд 80,490 хүүхэд бүртгүүлжээ
    18 цаг 46 мин
  • Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сард болно
    19 цаг 0 мин
  • Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна
    19 цаг 33 мин
  • Тасганы овооны дөрвөн замын уулзварыг маргааш хааж, шинэчилнэ
    19 цаг 43 мин
  • Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
    19 цаг 52 мин
  • “Сүмбэр Цамхаг ХХК” Монголын таеквондогийн гэр бүлд нэгдлээ
    20 цаг 1 мин
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Линдзи Хойл: Хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллана
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
  • Чингис хаан нисэх буудлын “Линк” бизнес танхимаас Голомт банкны картаараа буцаан олголт аваарай
  • Аюулгүй байдал, гадаад бодлого болон Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлав
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • "Ард түмний аварга" Б.Орхонбаярын тухай сонирхолтой 20 баримт
  • Монголын хөгжмийн ертөнцийн "төмөр хатагтай" Т.Ариунаагийн тухай 24 баримт
  • Улаанбуудайн тариалалт 15 хувиар буурчээ
  • Бороотой өдөр сонсох "хуучны" 10 дуу
  • С.Шижирбат: 23 жил Монголчууд допингийн хэрүүл хийлээ, хавтгайрсан гэдгээ бүгд мэднэ
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • "ICETOP" & "ONYX"- ШҮТЭЭН МИНЬ
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • Ж.Чинбүрэн: СЭМҮТ-ийн дарга нар хуйвалдан өөрсдийн данс руу их хэмжээний мөнгө шилжүүлж авдаг нь тогтоогдсон
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Монгол-Японы соёлын өдөрлөг боллоо
  • Г.Ган-Очирыг Франц, Монгол хоёр улс Интерполоор эрэн сурвалжилж байна
  • Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй, гол тунгалаг байна
  • “МИАТ“ ТӨХК оюутнуудад зориулан үндсэн бүх чиглэлдээ 15 хувийн хөнгөлөлттэй тийзийн урамшууллыг зарлажээ
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Женев хотноо зохион байгуулагдсан Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хурал өндөрлөлөө
  • ФОТО: Хичээлийн хэрэгслийн үзэсгэлэн худалдаа -2025
  • Өмнөд Солонгосын Жүжигчин Сон Ён Гюг машиндаа нас барсан байдалтай олджээ
24 баримт
  • Энэ жилийн наадмын ОНЦЛОХ бөх О.Наранбаатар харцагын тухай баримтууд
  • Т.Даваадалай: Урт цагаан цэцэрлэгт хүрээлэнд ил театр, ил зогсоолыг тохижилтоор бүтээсэн
  • Асаж дүрэлзсэн Т.АРИУНАА
  • Бэртлийг ялж, хөдөлмөрөө баталсан М.Бэлгүтэй харцагын тухай сонирхолтой баримтууд
  • "Айрагийн Бямбаа" начины тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК