Өчигдөр намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдөр тохиосон. Гэрлэх ёслолын ордонд гал голомтоо бадраахаар 99 хос захиалга өгчээ.

Өчигдөр намрын дунд сарын 17-ны билэгт сайн өдөр тохиосон. Гэрлэх ёслолын ордонд гал голомтоо бадраахаар 99 хос захиалга өгчээ. Шөнийн нэг цагаас эхлэн хуримын ордон гэрлэж буй хосуудад үйлчилж эхэлсэн юм байна. Уг нь өдрийн найман цагаар 14 хосын гэрлэлтийг батлах ёстой гэнэ. Хуримын ордон 1976 онд Улаанбаатар хотын хүн ам хагас сая байхад ашиглалтад орсон тул одоо ачааллаа дийлэхээ больж зайлшгүй шинэчилж, томсгох шаардлагатай болсон гэдгийг ажилтнууд нь хэлж байлаа. Өчигдөр хүйтэн байсан учраас хуримын ордны гадаах 12 ханатай гэрт ёслол үйлдээгүй аж.
Сэтгэгдэл (1)