

Үүний уршгаар иран улсын мөнгөн тэмдэгт риалын ханш навс унасаар байна. Энгийн үед 12260 риал нэг доллартай тэнцдэг байсан бол цөмийн хөтөлбөрт хориг тавьсанаар 34500 риал нэг доллартай тэнцэх болжээ.
Ийнхүү дэлхийн олон орон, тэр тусмаа барууныхан Ираны цөмийн хөтөлбөрт хориг тавихыг уриалан нэгдэж Иранд хатуурхаж эхэллээ.
Тэдний дунд манай улс бас явна. Өчигдөр гадны сайтуудад Молдав болон Монгол Улс Ираны цөмийн хөтөлбөрийн хоригоос болж тус улсын хөлөг онгоцуудыг бүртгэхээс татгалзлаа хэмээн бичжээ.
Энэ талаар Далайн захиргааны дарга Галсандоржоос тодруулахаар залгатал “Сири, Ираны асуудал маш нууц. Энэ талаар тодруулах бол эхлээд Тагнуулын төв газраас зөвшөөрөл ав. Тэгээд над руу” гэлээ.
Харин Далайн захиргааг төлөөлж Сингапурт байрлах “Монголын далайн бүртгэл” компаний 65-62250125 дугаар луу залган лавлахад “Ираны хөлөн онгоцуудын бүртгэхээс татгалзсан нь үнэн. Өнгөрсөн долоо хоногт Ираны таван хөлөг онгоцыг бүргтгэсэн байсан. Харин НҮБ-ын хоригоос хамааран бүгдийг нь цуцалсан” хэмээн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтан-Од хариулсан юм.
Одоогоор манай улсын хөлөг онгоцны бүртгэлд гадаадын 300 онгоц байдаг байна. Нэг онгоцыг ойролцоогоор 15 мянган доллараар бүртгэдэг аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (14)