Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар яам болон харьяа байгууллагуудын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж, албажууллаа. Энэхүү арга хэмжээнд Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Шинэ сэргэлтийн бодлогод салбарын чиглэлээр тусгагдсан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах, салбарын хэмжээнд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрийг эрчимжүүлэхэд харьяа байгууллагууд эрхэлсэн асуудал, чиг үүргийн хүрээнд идэвхи санаачлагатай, хариуцлагатай ажиллахыг үүрэг болгожээ. Мөн 2022 онд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн хэрэгжүүлж, ажиллахыг хүсчээ.
Д.Батчулуун