Герман улсын гейдельберг гэх 160,000 гаруй хүн амтай их сургуулийн хотод буугаар зэвсэглэсэн оюутан их сургуулийнхаа лекцийн танхимд байсан сурагчид руу гал нээсэн тухай бид мэдээлсэн.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас тус хэргийн хохирогчдын тухай мэдээллийг олон нийтэд дэлгэж эхэллээ. Нийт дөрвөн сурагч уг халдлагын үеэр шархадсан бөгөөд тэдний нэг нь эмнэлэгт амьсгал хураасан байна. Хэрэг үйлдэгчийн хувьд өөрийгаө буудан хөнөөсөн бөгөөд ямар нэгэн шашин болон улс төрийн үзэлгүй сэтгэцийн хувьд эрүүл нэгэн байсан гэнэ. Герман улсад галт зэвсгийн тухай хууль маш хатуу бөгөөд буу эзэмшихийн тулд 25 нас хүрсэн иргэд сэтгэл зүйн сургалтад сууж сэтгэцийн шалгалт өгөх ёстой.
П.Тамир
Сэтгэгдэл (2)