Хадлан тэжээлийн бэлтгэл ажил 45 хувьтай байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд хадлан бэлтгэлийн ажил 45 хувьтай байна. Нийт 630 мянган тонн өвс бэлтгэсэн байна. Мөн энэ жил хур бороо ихтэй, цаг агаарын байдал тогтуун бус байгаа нь хадлан тэжээл бэлтгэхэд хүндрэл учруулж байгаа талаар мэргэжлийн хүмүүс хэлж байна. Мөн Булган, Төв, Өвөрхангай аймгуудад үр тарианы болц сайн байгаа бөгөөд шууд хураалгүй ангилан хадалт хийж байгаа аж. Хадлан тэжэээл бэлтгэх хугацаа арван таван хоногоор саатсан ч ажил хэвийн явж байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)