“Алтан намар” хөгжмийн наадмын нээлт өнөөдөр Хөгжим бүжгийн коллежид
боллоо. “Алтан намар” наадам 1982 оноос эхтэй бөгөөд нэг ч жил тасалдаж
байгаагүйгээрээ онцлогтой.
“Алтан намар” хөгжмийн наадмын нээлт өнөөдөр Хөгжим бүжгийн коллежид боллоо. Тус наадам 1982 оноос эхтэй бөгөөд нэг ч жил тасалдаж байгаагүйгээрээ онцлогтой. Энэ удаагийн наадмыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хөгжмийн зохиолчдын холбоотой хамтран зохион байгуулж буй.Наадам энэ сарын 13-нийг хүртэл үргэлжилэх бөгөөд Улсын филармонид том хэлбэрийн бүтээлүүдийг тоглосноор наадам өндөрлөх ажээ.
“Алтан намар” наадмийн хүрээнд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад үндэсний хөгжимд зориулсан бүтээлүүдийг мэргэжлийн судлаачид сонсох юм. Түүнчлэн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэх боломжтой гэсэн хариу өгвөл энэ сарын 7-ноос өмнө Дуурь бүжгийн эрдмийн театрт Б.Бямбабаярын “Хүннү” дуурийг тоглохоор зэхсэн гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn



















































