Иргэдэд тарааж буй цагаан сарын хэвийн боов болон бусад хүнсний багцын талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа нар хэвлэлийн хурал хийж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Т.Доржханд гишүүний хамтаар сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачлагыг гаргаж байна. УИХ-ын гишүүд тойрогтоо бэлэг тарааж байгааг иргэд шүүмжилж байна.
Нэг удаагийн бэлэг өгөх биш улс орны асуудлаа дорвитойхон шийдэх хэрэгтэй. Нэг удаагийн бэлэг өгөхөөс илүү тэтгэвэр нэмэх, татварын орчинг таатай болгох, өрхийн бизнесийг дэмжих, эмнэлэг сургуулиа бариач хэмээн иргэд шүүмжилж байна. Өөрөөр хэлбэл, сонгогчдын боловсрол дээшилчхээд байхад улс төрчид бид дүлий дөмбө оргиод шийдэл гаргахгүй байж болохгүй. Тиймээс бидний зүгээс шийдлийг гаргахаар санал болгож байна. Нэг удаа бэлэг тараагаад өнгөрөх биш Монгол улс, аймаг нийслэл дүүргийг бид яаж нийтэд нь хөгжүүлэх юм бэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Юм тараах асуудал их сөрөг үр дагавартай. Ялангуяа, эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход хүндрэл бэрхшээлтэй болдог. Мөн УИХ-ын гишүүдийг бидэнтэй нэгдээч хэмээн уриалж байна” гэлээ.
Д.Батчулуун