Өнгөрсөн даваа гаригийн шөнө Хонгконгын өмнөд хэсгийн Ламма аралд усан
онгоц жижиг онгоцтой мөргөлдсөнөөр живж, 38 хүн амиа алдаж, 100-аад хүн
эмнэлэгт хүргэгдсэн билээ. Усан онгоцонд нийт 120 гаруй зочигч явсан
бөгөөд амиа алдагсдын дөрөв нь хүүхэд байсан байна.
Өнгөрсөн даваа гаригийн шөнө Хонгконгын өмнөд хэсгийн Ламма аралд усан онгоц жижиг онгоцтой мөргөлдсөнөөр живж, 38 хүн амиа алдаж, 100-аад хүн эмнэлэгт хүргэгдсэн билээ. Усан онгоцонд нийт 120 гаруй зочигч явсан бөгөөд амиа алдагсдын дөрөв нь хүүхэд байсан байна. Усан онгоц “Hongkong Electric” компанид харьяалагддаг бөгөөд тус компанийн ажилчид болон гэр бүлийнхнийг Виктория боомтод аваачин Хятадын улс тунхагласаны баярт зориулсан галын наадам үзүүлэхээр явж байсан байна.
Цагдаа нар шуурхай ажиллан осол гаргасан хоёр онгоцноос хөлгийн аюулгүй байдлыг хангаагүй хэмээн ахмад, операторыг оролцуулсан долоон гишүүнийг баривчилсан байна.
Усан онгоцыг мөргөчихөөд зугтаасан жижиг онгоц “Sea Smooth” компанид харьяалагддаг нь тодорхой болсон байна. Баривчлагдсан долоон ажилтны дөрөв нь энэ компанийх ажээ.
“Hongkong Electric” компани нас барсан хүн бүрийн тоогоор 16 мянган паунд төлөхөө мэдэгдсэн байна.
Хэргийг холбогдох байгууллага шалгаж байгаа бөгөөд ажилтнууд хэдэн жилийн ял авах, компанид хэр торгууль ногдуулах нь тодорхойгүй байна.
Д.Идэр



















































