Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Дэд сайд асан Ж.Цолмон нар өнгөрсөн даваа гаригт эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдээ хүлээлцэв.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Дэд сайд асан Ж.Цолмон нар өнгөрсөн даваа гаригт эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдээ хүлээлцэв.Тус арга хэмжээнд эрүүл мэндийн салбарт гадаадын зээл, тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн захирал, менежерүүд болон ЭМЯ-ны холбогдох газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн оролцлоо.
Арга хэмжээний үеэр төслийн менежерүүд өөр өөрсдийн төслийн хэрэгжилтийн явц, үр дүн, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудын талаар товч танилцуулга хийж, дэд сайд нар дүгнэлт, зөвлөмж өгч, санал солилцов.



















































