Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Сумъяабазар: Нийслэлийн МАН-ын хороо цахим, ил тод, нээлттэй бодлогыг хэрэгжүүлнэ

2022-1-29
0
ЖИРГЭХ

-2022 оныг “Хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил”  болгон зарлалаа-

Нийслэлийн МАН-ын 35 дугаар бага хурал үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар бага хурлын төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улиран сонгогдлоо. Нийслэлийн МАН-ын хорооны даргаар дахин сонгогдсон Д.Сумъяабазар  хэвлэлийнхэнд ярилцлага өгч, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-Өнгөрсөн хугацаанд танай багийн мөрийн хөтөлбөр, хийж хэрэгжүүлсэн ажил хэр биелэлттэй байсан бэ?

-МАН-ын 100  жилийн ой өнгөрсөн жил тохиосон бөгөөд Монгол Улсын түүхтэй салшгүй холбоотой улс төрийн томоохон эрх баригч байгууллага юм. Цаашид МАН-д шинэчлэл хэрэгтэй. Бид ч ийм бодлогыг баримтлан ажиллаж байгаа. 

2020 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн намын хороо “Хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө боловсруулан, иргэдэд танилцуулсан. Мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах, амласан амлалтаа биелүүлэх үүднээс нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр нь Засаг даргын мөрийн хөтөлбөр болон хэрэгжиж байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллагууд,  нийслэлээс УИХ-д сонгогдсон 22 гишүүн, НИТХ-ын 34 төлөөлөгч, Засаг даргын орлогч дарга нараас бүтсэн баг энэ сард хэд хэдэн томоохон хурал, зөвлөгөөн хийсэн. Ингэхдээ мөрийн хөтөлбөрийн биелэлт, гүйцэтгэл дээр хяналт тавьж, хагас жил тутам үр дүнгээ тооцож ажиллахаар төлөвлөсөн. Мөн улирал тутам гүйцэтгэлд хяналт тавьж, хэрэгжилтийн явцыг хэмжих, мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтын биелэлт хэдэн хувьтай байгааг тооцон дүгнэх байдлаар ажиллана. Улс төрийн нам нь ард түмэнд амласан амлалтаа биелүүлэх, түүний үр дүнг тооцож, иргэдээр дүгнүүлэх ёстой. МАН нь 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд авлигыг бууруулах, хүнд суртлыг багасгах, эдийн засгийг сэргээх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орон сууцны бодлогыг хөгжүүлэх, инженерийн байгууламжийн дэд бүтцийг нэмэгдүүлэх, гэр хорооллын тоог багасган, агаар, орчны бохирдлыг бууруулах зэрэг маш олон ажлыг төлөвлөгөөндөө тусгасан бөгөөд хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлыг бодлогын түвшинд шийдэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс УИХ-д Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих Түр хороог байгуулсан. Уг Түр хорооны дэмжлэгтэйгээр 2021 оны долдугаар сарын 5-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлуулсан. Ингэснээр Улаанбаатар хотын санхүү, хөрөнгө мөнгөний чадамж нэмэгдэж, бие даасан эдийн засгийн суурьтай болох алхмуудыг хийж эхэллээ. Улаанбаатар хотод хийх бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 1-н гэхэд эхлүүлэх тухай Ерөнхий сайдын үүрэг, чиглэлийг биелүүлэхийн тулд онцгой анхааран ажиллаж байна. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн дэвшүүлсэн хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, нийгэмдээ нээлттэй, цахим, ил тод, нээлттэй бодлого явуулдаг нам байх зэрэг суурь зарчмуудыг нийслэлийн намын хороо хэрэгжүүлэн ажиллана. Хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, сайн үйлсийн аянд нэгдсэн, нийгмийн дуу хоолой болж чаддаг, бусад төрийн бус байгууллага болон иргэний нийгмийн байгууллагуудад нээлттэй байж, тэднийг сонсдог нам байхын төлөө эрчимтэй бодлого гаргана. Энэ бол нийгэмд дутагдаж байгаа, нийгмээс шүүмжлэл хүлээж байгаа асуудал. Ер нь Үндсэн хуулийн суурь зарчмуудыг үйл ажиллагаандаа сайтар суулгаж, намаас гаргасан бодлого, шийдвэр бүх шатандаа хэрэгжих ёстой гэх бодлогыг барих юм. Ингэснээр манай нам цаашид илүү хүлээн зөвшөөрөгдсөн улс төрийн байгууллага болно гэж боддог. Нийслэлийн МАН шинэчлэлийг байнга хийж явах ёстой. Иргэд, олон нийтэд хаалттай байж болохгүй. Илүү уян хатан, либерал улс төрийн байгууллага байх ёстой гэсэн итгэл үнэмшилтэйгээр бодлогоо тодорхойлж байна.

-Бага хурлын гишүүдийн 99.5 хувь нь танд итгэл хүлээлгэж, намын хорооны даргаар дахин сонголоо. Энэ бол танд Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь итгэл хүлээлгэсэнтэй адил юм. Тиймээс ирэх жилүүдэд танай намын хорооноос ямар зорилго, зорилт тавин ажиллах вэ?

-2018 оноос өнөөг хүртэлх хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа бага хурлын төлөөлөгчдөд танилцуулсан. Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд байдаг 204 хорооны намын хороо, 534 үүр буюу намын анхан шатны байгууллагыг бэхжүүлэх, гишүүдийнхээ тоог нэмэгдүүлэх, иргэд олонд бодлого, үйл ажиллагаагаа сурталчлан таниулах, түүгээр дамжуулж иргэдийн санал, бодолд судалгаа хийж, бодлогоо боловсруулан ажиллах юм. Өөрөөр хэлбэл, манай нам судалгаанд суурилсан үйл ажиллагаа явуулдаг улс төрийн байгууллага. Бид орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхах ёстой.  Хүүхэд залуучууд, дундаж насныхан маань ямар нийгмийг хүсэж байна,  Улаанбаатар хотын бүтээн байгуулалтаас эхлүүлээд төр захиргааны байгууллага хууль эрх зүйн ямар шинэтгэлийг хүсэж байна, энэ болгонд  судалгаа авч, түүнд суурилан бодлогоо тодорхойлдог.

Нөгөөтээгүүр, МАН-ын дүрмийн өөрчлөлтөд  хариуцлага тооцох тогтолцоог чухалчлан үзсэн. Энэхүү тогтолцоог намын удирдах дээд түвшинд төдийгүй дунд шатны, тодруулбал, аймаг, нийслэлийн намын байгууллага, анхан шатны буюу сум, дүүрэг, хорооны намын байгууллагын ажиллагаанд тусгал болгож, бодлогоо чиглүүлж ажиллах юм.

Түүнчлэн 100 жилийн түүхтэй манай нам хоёр хуваагдсан гашуун туршлага бий.  МАН бол зовж, хэлмэгдэж үзсэн, алдаж үзсэн улс төрийн байгууллага. Залуу үеийн төлөөллийн хурд, мэдрэмжтэй шийдвэрийн хүчээр хоёр тусдаа явсан улс төрийн хүчин нэгдсэн нь түүхэн үйл явдал боллоо. Нэг цул улс төрийн байгууллага болж байгаад би хувьдаа талархалтай бөгөөд хүндэтгэлтэй хандаж байгаа. Энэхүү нэгдэл цаашдаа улс орны хөгжилд ч үнэ цэнтэй хувь нэмэр оруулна гэж бодож байна.

Нийслэлийн МАН-ын хорооноос  2022 оныг “Хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил”  болгон зарлаж байна. Мөн энэ оныг нийслэлийн удирдлагын багаас “Хотын иргэний жил” болгон зарласан. Эрх барьж буй намын хувьд  анхан шатны нэгж, байгууллагад онцгой анхаарч, эгэл жирийн гишүүдийн тэгш оролцоог хангах үүднээс дээрх зорилтыг дэвшүүлсэн. Манай нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн тоо 66.758 болоод байна. Гишүүдээ хөгжүүлэх үүднээс дүүрэг бүрд Хүний хөгжлийн төв байгуулна. Залуус, дунд үе, ахмадуудад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлнэ. Дэлхий нийтийн хэл болох англи хэлийг судлах нь тухайн хүний үнэлэмж, үнэлгээг хэд дахин нэмэгдүүлдэг. Тиймээс энэ чиглэлд анхаарна. Мөн харилцааны сургалтууд, хөгжүүлэлтийн бодлогыг дүүрэг, хорооны намын байгууллагуудыг түшиглэн явуулна.

-УИХ-аас батлан гаргасан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжсэнээр ямар өөрчлөлт гарах вэ. Хууль дагалдаж гарах дүрэм, стандартын өөрчлөлтийн давуу тал, үр дүн нь юу вэ?

-Ерээд оны нийгмийн өөрчлөлтөөс хойш нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн чадамж дордсон. Нэгжийн хуулийн дагуу нийслэл хот аймгийн түвшинд тооцогдож байсны дээр төсөв бүрдүүлэгч нэг хэсэг болж, гаднын хөрөнгө оруулалт татах боломж, бололцоо хомс байсан. Үе үеийн Хотын дарга нар хотоо хөгжүүлэхийн төлөө ажилладаг байсан нь мэдээж. Иргэдээ соёлтой болгох, иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэх, зөв төлөвлөлт хийхэд бодлогоо чиглүүлж сууна, бид өнөөдөр. Асар олон ажил Улаанбаатар хотод хүлээлт үүсгээд байна. 27 жилийн хугацаанд УИХ-ын босго давж чадаагүй хуулийг бид шинэчлэн баталж чадлаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болоод Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүдийн хүчээр нийслэлийн эрх зүйн байдал эрс дээшилсэн. Энэхүү хууль батлагдсанаар нийслэл Улаанбаатар хотын зүгээс хөрөнгө оруулалт татах ажлууд эхлээд байна. Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гэхчлэн олон улсад нэр хүндтэй санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах гэрээ хэлэлцээр хийж байна. Хотод хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр асар их хэрэгтэй байна. Дулаан хангамжийн шугам сүлжээний  86 хувь нь хуучирч муудсан. Мөн түгжрэл, цахилгаан хангамж, орон сууцны хангамж, ногоон байгууламж, иргэний аюулгүй байдлыг хангах асуудлууд шийдэл хүлээж байна. Энэ бүхнийг шийдэхэд эрх зүйд суурилсан хөрөнгө, санхүү хэрэгтэй. Тооцоо судалгаанд суурилсан ТЭЗҮ боловсруулж, УИХ-д өргөн барин хэлэлцүүлэх шаардлага тулгарч байна. Тиймээс улс төрийн хүчний нэгдмэл хүчний хувьд давуу талаа ашиглаж, цаг нартай уралдаж байж Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийднэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (192.82.74.64)
    чадахгүй л дээ. МАН ын новшнууд бол ярихаас цаашгүй
    2022 оны 01 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    11 цаг 20 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    11 цаг 26 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    11 цаг 50 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    12 цаг 16 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    12 цаг 21 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    12 цаг 52 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    13 цаг 12 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    13 цаг 15 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    13 цаг 31 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    14 цаг 6 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    15 цаг 18 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    15 цаг 29 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    15 цаг 39 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    16 цаг 45 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    16 цаг 46 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    17 цаг 3 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    17 цаг 8 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    17 цаг 48 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    18 цаг 7 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    18 цаг 17 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК