Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Бат-Амгалан: Дотооддоо санал, шүүмжээ хэлэлцсэн хурал болж байна

2022-1-30
0
ЖИРГЭХ

Нийслэлийн МАН-ын 35 дугаар Бага хурал үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалантай ярилцлаа.


-Бага хурлаар ямар асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэж байна вэ?

-Энэ удаагийн Нийслэлийн МАН-ын хорооны 35 дугаар Бага хурал тун онцлогтой болж байна. Нийслэлийн МАН-ын 66 мянга гаруй гишүүдийн төлөөлөл болж намын анхан шатны байгууллагууд буюу хорооны намын хороо, дүүргүүдээс сонгогдсон бага хурлын 499 төлөөлөгч өнөөдрийн хуралд оролцлоо. Хүний эрх, эрх чөлөө, дотоод санал, шүүмжээ ил тод ярилцсан хурал болж байна. Өнөөдөр Нийслэлийн МАН-ын даргаар Долгорсүрэнгийн Сумъяабазарыг улираан сонголоо.

-Нийслэлд тулгамдаж буй томоохон асуудлуудыг шийдэх гаргалгааг хэлэлцэж чадсан уу?

-Нийслэл Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын 50 орчим хувь нь оршин сууж байна. Эрдэмтэн, судлаачид, иргэд, сонгогчдын хүсэн хүлээж байгаа маш олон асуудал бий. Нийслэл хотын иргэд, сонгогчдод тулгамдсан гол асуудал бол түгжрэл. Тэдгээр асуудлыг эрэмбэлж байгаад нэн шаардлагатай, тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулан ажиллана. Өнөөдрийн Бага хурлын гол уриа бол НЭГ БАГ. Нэг баг маань шинэ алхам хийж, шинэ нийслэлийнхээ төлөө ажиллах үндсэн зарчимтай.

МАН-ын 30 дугаар Их хурлаар танилцуулсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлд хэд хэдэн чухал ажлуудыг хийнэ. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Эдгээр хуулийг баталснаар УИХ, Засгийн газар, нийслэлийн түвшинд, бүр цаашилбал дүүрэг, орон нутгийн түвшний төрийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах боломж бололцоог нээсэн томоохон алхам болсон.

-Өмнөх Засгийн газруудын үед нийслэлээс сонгогдсон гишүүд тус тусдаа хууль санаачилдаг байсан. Энэ удаагийн баг бүрэлдэхүүн хэр нэгдмэл ажиллаж байна вэ?

-Би нэг л жишээ дурдъя. УИХ-д нийслэлээс сонгогдсон 24 гишүүн бий. 22 гишүүн нь МАН-ын гишүүн бөгөөд ХҮН-аас Т.Доржханд, АН-аас С.Одончимэг гишүүн байдаг. Энэ удаад нам харгалзахгүйгээр нийслэлээс сонгогдсон гишүүд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байгуулан, миний бие ахалж байна. Бид нам харгалзахгүй, улс төржихгүйгээр нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудын төлөө хамтран ажиллаж байгаа.

-Нийслэлээс улсад төвлөрүүлдэг 420 тэрбум төгрөгийг  хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд зориулахаар болсон. Үүний үр дүнг яаж харж байна вэ. Мөн нийслэлийн удирдлагууд хууль тогтоох дээд байгууллагатайгаа хэр уялдаа, холбоотой ажиллаж байгаа вэ?

-Засгийн газрын зүгээс нийслэлийн удирдлагуудыг маш их дэмжиж байгаа. Ерөнхий сайд болон Засгийн газрын дэргэд Хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хороог байгуулан, эрдэмтэн судлаачдаар багаа бүрдүүлсэн. Сүүлийн 30 жилд УИХ, Засгийн газар нь нийслэлтэйгээ хамтарч ажиллаж байсан тохиолдол байхгүй гээд хэлчихэд буруудахгүй. Харин 420 тэрбум төгрөгийг хотын бүх асуудалтай харьцуулж үзвэл энэ мөнгөн дүн хаана нь ч хүрэхгүй. Бид энэ мөнгийг авлига, хээл хахууль болон бусад зүйлсээс ангид байлгаж, олон нийтэд нээлттэй, ил тод зарцуулна. Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэхэд баганан тулгуурт хөнгөн галт тэрэг, метро чухал үүрэгтэй. Эдгээр төслүүд судалгааны шатанд явж байгаа. Нийслэлийн төвлөрлийг задлахад чиглэсэн онцлох төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд УИХ-ын зүгээс хууль, эрх зүйн хүрээнд нь дэмжлэг үзүүлнэ. Түр хорооны хувьд УИХ-ын гишүүн Г.Амартүвшингээр ахлуулсан Ажлын хэсэг байгуулсан. Уг Ажлын хэсгийн зүгээс Улаанбаатар хотын хийж гүйцэтгэх ажлыг дэмжих, бодлогоор хангах, хяналт тавих байдлаар хамтран ажиллана.

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: “Модыг мод(а) болгоё”-амжилтаа бататгая, ажилтан бүр нэг мод" аяны хүрээнд хаврын мод тарилтаа хийлээ
    11 цаг 20 мин
  • Н.Номтойбаяр: Бүсчилсэн хөгжлөөр Багануур дүүргийг төв, зүүн, говийн бүсийн эдийн засгийн гол зангилаа цэг болгон хөгжүүлнэ
    11 цаг 26 мин
  • “Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрийн загвар чуулганыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгууллаа
    11 цаг 50 мин
  • Засгийн газрын бодлого шийдвэр бүр хүний эрхийн мэдрэмжтэй байхад анхаарна
    12 цаг 16 мин
  • “Улаанбаатар-Элит” сургуулийн сурагчид уран сэтгэмжээ өнгөөр илэрхийлсэн “Мераки” зургийн үзэсгэлэнгээ гаргалаа
    12 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: ХАОАТ-ыг нэг хувь болгочихвол төсвийн орлого бүхэлдээ буурах эрсдэлтэй
    12 цаг 52 мин
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
    13 цаг 12 мин
  • Б.Энхтүвшин: Хуулийн этгээдтэй холбоотой эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессийг илүү тодорхой болгоно
    13 цаг 15 мин
  • Ж.Батжаргал: Хөрөнгө босгохыг зөвшөөрсөн бол босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг нь нээж өгөх хэрэгтэй
    13 цаг 31 мин
  • Нийслэлд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 71 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
    14 цаг 6 мин
  • Ц.Сандаг-Очир: "Оюутолгой" компани ус бохирдуулсан төлбөрөө нөхөн төлөх нь зүйтэй
    15 цаг 18 мин
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
    15 цаг 29 мин
  • АНУ хантавирусын дэгдсэн "MV Hondius" хөлөг онгоцноос иргэдээ авахаар болжээ
    15 цаг 39 мин
  • АНУ-д FDA амттай цахилгаан тамхи худалдаалахыг зөвшөөрлөө
    16 цаг 45 мин
  • Барилгын салбарын 100 жилийн ойн туг орон даяар аялж байна
    16 цаг 46 мин
  • Улаанбаатар хотын хэмжээнд ус хангамжийн 9 төсөл, үерийн эрсдэлийг бууруулах 32 төсөл хэрэгжиж байна
    17 цаг 3 мин
  • "Денвер" олон улсын нисэх буудлаас хөөрөх гэж байсан онгоц явган хүнийг мөргөн хөнөөсөн хэрэг гарчээ
    17 цаг 8 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ
    17 цаг 48 мин
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
    18 цаг 7 мин
  • АНУ-ын Техас мужид хэт халалтын улмаас зургаан хүн вагонд нас барсан байдалтай олджээ
    18 цаг 17 мин
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • Холбооны шүүх Жеффри Эпштейний амиа хорлохынхоо өмнө бичсэн захидлыг олон нийтэд ил болголоо
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • POETRY: Хайрыг хаварт багтаасан мэт 10 шүлэг
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • С.Баярцогт: Өгсөн итгэлийг хичээл зүтгэлээр хариулах болно
  • ТАНИЛЦ: Тавдугаар сард тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
  • ИРЦ: УИХ-ын 11 гишүүн гадаадад томилолттой байна
  • Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай холбох 520 метр авто зам барина
  • Эрчим хүчний бодлогын зөвлөлийг Эрчим хүчний сайдын дэргэд байгууллаа
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
  • АН-ын дарга О.Цогтгэрэл намынхаа дэд даргад дараах 5 хүнийг нэр дэвшүүлжээ
  • Аймгийн арслан Д.Алтанцоож, М.Баасанжав тэргүүтэй 24 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу гарлаа
  • E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд тархаж байна
  • Тавдугаар сард хэлэлцэх асуудлын “Цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
  • ТАНИЛЦ: “Бариси Их дуулга”-д зодоглох Монголын 19 жүдоч
  • Дэлхийн хамгийн сэтгэл хөдөлгөм спорт болох Хоккейн тухай сонирхолтой 24 БАРИМТ
  • Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар С.Баярцогтыг сонголоо
  • Д.Амарбаясгалан: Чуулган даргалсныхаа төлөө эрүүгийн ял сонссон тохиолдол дэлхийд байхгүй
  • Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ
  • Статистик: “Баянзүрх хайрханы хишиг” барилдааны БҮХ цаг үеийн шилдэг бөхчүүд
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Монголд Улаан Загалмайн хөдөлгөөн 1939 онд “Монголын Улаан Хэрээстийн Эвлэл” нэртэйгээр анх байгуулагджээ
  • Ардчилсан намын "генсек" С.Баярцогтын тухай 24 баримт
  • Монголчуудын ихэд шимтэх болсон Өвөрмонгол бөхийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК