

Харвалтын бүртгэлийн мэдээлэл, түүний урьдчилан сэргийлэлт, эмчилгээтэй холбоотой мэдээллийн Женевт төвтэй олон улсын харвалтын тандалтын систем байдаг. Тус системд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн орнуудаас Монгол улс анх удаа орох зорилготой энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийг Улсын I, III эмнэлэг, Баянгол дүүргийн эмнэлгүүдэд хэрэгжүүлж байгаа бөгөөд одоо төсөл III буюу эцсийн шатандаа амжилттай хэрэгжиж байна.
Уулзалтын үеэр Дэд сайд харвалт болон зүрхний шигдээс бол Монгол улсын насанд хүрэгчдийн дундах нас баралтын шалтгаанд дээгүүр ордог, тиймээс ч харвалт болон зүрхний шигдээсийг эрт оношлох, эмчлэх, үр дүнтэй нөхөн сэргээх болон дахин харвахаас урьдчилан сэргийлэх цогц тусламж үйлчилгээг сайжруулахад энэхүү төсөл бодьтой үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.