Төсөв хэлэлцэх бүрд л үр ашиггүй байшин сав, хөшөө дурсгал, гадаад томилолт гээд тэвчиж болох зардлаа тэвчээч гэж хэлдэг.
Энэ удаа тэтгэвэр нэмэхийн тулд хэрэггүй хөрөнгө оруулалтаасаа хасаж байгаа нь зөв. Гэхдээ төсвийн хөрөнгөөр хүн ам цөөнтэй газар байшин барьж, зам тавьдгаа ер нь болих хэрэгтэй. Гарзны багатай дээр гэдэг шиг эхнээсээ л хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж улсаа бодсон, иргэдээ бодсон төсөв батлах хэрэгтэй дээ.
Бас тэр Хөгжлийн банкны асуудлаар зээл нэг бүрээр нь УИХ дээр нээлттэй хэлэлцүүлэг хийж, олон түмний өмнө ил тод ярих хэрэгтэй. Хуйвалдагч хулгайч нарт хариуцлага хүлээлгэх ёстой.
Сэтгэгдэл (4)