“Хөгжлийн банкнаас олгосон 66 төслийн зээлээс 16 төсөл нь хэвийн зориулалтын дагуу үргэлжилж байна. Үлдсэн 50 орчим зээл нь одоог хүртэл төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн болон зориулалтын бусаар ашигласан зээлүүд байсан. Үүнээс хэвийн үргэлжилж байгаа төслийн зээлийг надтай холбож тайлбарлаж байгаа учир залруулга хийж байна. Ховд аймагт баригдаж байгаа Баруун бүсийн эрчим хүчний үйлдвэр, цементний үйлдвэр байгуулах төслийн хүрээнд олгосон зээлийг надтай холбож тайлбарлаад байгаа. миний зүгээс үүнд нөлөөлсөн зүйл байхгүй. Тус төсөл нь 2016-2020 оны Монгол Улсын Засгын газрын хөгжлийн бодлогод тусгасан хөтөлбөрийн хүрээнд хэвийн үргэлжилж байгаа. 2019 оны тавдугаар сард үйлдвэрийн шав нь тавигдсан, төлөх хугацаа нь болоогүй хэвийн үргэлжилж байгаагаас гадна зориулалтын дагуу ашиглагдаж байна” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)