зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Цаашид монголчууд генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхгүй

2012-10-03
0
ЖИРГЭХ
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 10 дугаар сарын 3-ны Лхагва гарагийн хуралдаанаар хүнстэй холбоотой хоёр хуулийн төслийг хэлэлцэж эдгээр төсөл дэх давхардал, зөрчил, хийдлийг арилган боловсруулж,  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар боллоо.
 
генУИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 10 дугаар сарын 3-ны Лхагва гарагийн хуралдаанаар хүнстэй холбоотой хоёр хуулийн төслийг хэлэлцэж эдгээр төсөл дэх давхардал, зөрчил, хийдлийг арилган боловсруулж,  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Өргөн барьсан цаг хугацааны хувьд өөр энэ хоёр төслийн эхнийх буюу Хүнсний тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг Засгийн газраас, харин Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 10 гишүүн тус тус боловсруулжээ.

1999 онд батлагдсан Хүнсний тухай хуульд хүнсний хангамж, хүртээмж, тэжээллэг чанарыг хамгаалах, хүн амыг зохистой хооллох талаар хэрэглэгчийн эрүүл мэндэд чиглэсэн зохицуулалт бага, харин аюулгүй байдал, эрүүл ахуйг хангахад чиглэсэн үйл ажиллагааны зохицуулалт түлхүү тусгагдсан байсан ч хүсний эрүүл ахуй шаардлагын түвшинд хүртэл хангагдаж чадахгүй байгааг ҮХАА-н сайд Х.Баттулга хуулийн төслийг танилцуулахдаа дурдлаа. Шинэчлэн найруулсан хуулийн төсөл нь хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл мэндийг дэмжин хамгаалах, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд салбар хоорондын ажлын уялдаа холбоог зохицуулах үүрэг бүхий Үндэсний зөвлөл ажиллахаар зааж, түүний бүрэлдэхүүнийг баталж байхаар тогтсон байна.

 Төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт тавих, санал хэлэх гишүүн байгаагүй бөгөөд Засгийн газраас оруулж ирсэн эл төслийг хэлэлцэхийг байнгын хороо дэмжихээр болж, хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Х.Болорчулуун гишүүн оруулахаар боллоо.

Үүний дараа Д.Тэрбишдагва нарын 10 гишүүний өргөн барьсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхэд хүн амын эрүүл мэнд төдийгүй улс орны үндэсний аюулгүй байдалтай холбоотой энэ асуудлаар олон гишүүн асуулт тавьж, санал бодлоо хэлсэн юм. Тухайлбал, Ц.Оюунгэрэл гишүүн хүнс үйлдвэрлэгчид, ялангуяа зам дагуу үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд хөндлөнгөөс учирдаг зарим саад бэрхшээл, замын тоос шороо, байгалийн гамшиг зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас аюулгүй хүнс үйлдвэрлэх баталгаа алдагддаг тул энэ талын зохицуулатыг хуульд оруулж өгөх, С.Дэмбэрэл гишүүн хоёр хуулийг хооронд нь сайтар уялдуулж давхардлыг арилгах, хүнсний стандарт, техникийн зохицуулалт, бар код, органик хүнсний  асуудлыг тусгах, байнгын хороон дарга Г.Баярсайхан Азийн орнуудад мөрдөж буй кодексийн стандартыг хуульд суулгаж өгөх нь зүйтэй гэсэн саналтай байлаа.

Мөн Л.Эрдэнэчимэг гишүүн дотоодын хүнс үйлдвэрлэгчдийн хувьд импортоор хүнс оруулж ирэхээс илүү саад бэрхшээл учирдгийг дурдаад Монголын талаас импортлогчдод тавих хяналтыг сайжруулах, тэдний үйл ажиллагааг газар дээр нь шалгах нь зүйтэй гэсэн санал дэвшүүлэв. Тэрбээр мөн хүнс шиг оруулж ирээд эм шиг, тэгэхдээ их үнэтэй борлуулж буй хүнсний нэмэлт бүтээгдэхүүний асуудлыг хуульд тусгах нь чухал гэсэн санаа дэвшүүлсэн бол Х.Болорчулуун гишүүн гаднаас нийлүүлж буй бүтээгдэхүүн албан ёсны ямар ч судалгаа шинжилгээгүй, ганзагаар дамжин орж ирж байгааг анхааруулж, дэлхий нийтээр татгалзаж буй генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүний асуудал дээр Засгийн газар батлах бус, бүр хориглох нь зүйтэй, монголчууд ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэхгүй, экспортолж импортлохгүй, эртнээс нааш экологийн цэвэр бүтэгдэхүүн хэрэглэж ирсэн, генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр хүн амаа тэжээж чадах улс гэдгийг дэлхий нийтэд ойлгуулах хэрэгтэй гэсэн юм.

 Түүний саналыг байнгын хорооны дарга Г.Баярсайхан дэмжээд “нано хүнс” гэсэн олон улсын тодорхойлот байвч нийтийн зах зээл дээр гарсан бүтээгдэхүүн одоогоор байхгүй тул цаг үеийн хувьд хараахан болоогүй зүйлийг төсөлд тусгах нь хэр оновчтой вэ гэдэгт ажлын хэсгийнхэн анхаарахыг хүслээ. Харин А.Бакей гишүүний хувьд салбар хоорондын ажлын уялдаа холбоог зохицуулах үүрэгтэй Үндэсний зөвлөлд шүүмжлэлтэй хандаад гадаадын тусламжийн бараанд тавигдах шаардлагын талаар төсөлд тусгахыг чухалчилж, эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хадгалалтын горим, хугацаа алдагдсан зарим хүнсний зүйл хандив тусламжаар орж ирэхээс сэргийлэхэд чиглэсэн заалтуудыг тодорхой тусгах, хүнсний салбарт төрөөс дэмжлэг үзүүлэх механизм тодорхой бус байгааг тодруулах нь зүйтэй гэсэн саналтай байв.

 Эцэст нь гишүүд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийг  хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжээд дээрх хоёр хуулийн төслийг сайтар хянан боловсруулж УИХ-д оруулахад бэлтгэх Ажлын хэсгийг А.Бакей гишүүнээр ахлуулан найман хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулах тогтоолын төслийг баталж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд байнгын хорооны санал, дүгнэлтийг Л.Эрдэнэчимэг гишүүн танилцуулахаар болов.    
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • anarkhist (99.135.156.10)
    Mongol uls oorsdoo xiij chadaj bui buteegdexuuniig GADNAAS oruulj irxiig ZOGSOOJ, UNDESNII UILDVERLEGCHDEE DEMJIX NI ZUITEI BUYU !!!!
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (202.55.191.57)
    Тэрбишдагва хугацаа нь дууссан герман барааг оруулж ирээд он сарыг нь өөрчлөөд тбд андуудад зардаг байсан санагдах юм.
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • 107 (202.9.47.130)
    ТИЙМ ШҮҮ ХЯТАДААС БЭЛЭН ГОЙМОН АВХАА БОЛЬЁ ОО
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • (182.160.40.172)
    Хятадаас хүнсний бүтээгдэхүүн оруулахаа бүр зогсоогооч ээ
    2012 оны 10 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 55 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 56 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 11 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 18 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 47 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК