Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: Усан бар жилд монголчууд бид цар тахлын цаг үеийг даван туулж, улмаар “Шинэ сэргэлт”-ийн замаар замнах болно

2022-2-02
0
ЖИРГЭХ

Эх орон нэгт, элгэн садан ахан дүүс, эрхэм хүндэт монголчууд аа,

Та бүхэндээ “Буян үйлдэгч” хэмээх бэлгэ дэмбэрэлийн тодотголтой усан бар жилийн Хаврын тэргүүн сарын Шинийн 1-ний мэндчилгээг айлтган барья.

Энэхүү мэндчилгээг малчин залуустайгаа хамт, хөдөөгийн уудам, сүргийн бэлчээрээс монгол түмэндээ дэвшүүлж байгаадаа баяртай байна.  

Улиран одож буй үхэр жил монголчууд бидэнд үр өгөөж, хишиг буянаа хайрлалаа. Бас цар тахлаас үүдэлтэй сорилт эрсдэл дагуулсан он болж үлдэж байна.

Дэлхий даяар уналт, уруудалт нүүрлэсэн энэ цаг үед Монголын маань эдийн засаг 2021 оны 3-р улирлын байдлаар 3.6 хувь өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 29.6 их наяд төгрөгт хүрлээ. Оны эцэст экспортын орлого түүхэндээ анх удаа 9.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.

Малчин түмний минь хөдөлмөр зүтгэлийн үр шимээр мал өсөж, 67.3 саяд хүрлээ. Буянт малын эзэн малчдын маань эгнээ 6600-гаар өргөжиж, 305.4 мянга болжээ. Тариаланчид маань 614.5 мянган тонн үр тариа хураан авсан нь өмнөх оноос 42.8 хувь өсчээ. Түүнчлэн 1.7 сая тонн хадлан бэлтгэсэн нь 2020 оныхоос 45.1 хувь өссөн дүн юм.

2020 онд огцом агшсан эдийн засаг 2021 онд өссөн үзүүлэлттэй гарч байгаа нь Монголын ард түмэн төр, засагтайгаа сэтгэл зүтгэл нэг байж, КОВИД-ийн нөлөөг сөрж чадсаны үр дүн мөн. Иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого, шийдвэрийг УИХ, Засгийн газраас цаг алдалгүй авч хэрэгжүүлсний үр дүн ийнхүү гарч байна.

Усан бар жилд монголчууд бид цар тахлын цаг үеийг даван туулж, улмаар “Шинэ сэргэлт”-ийн замаар замнах болно. УИХ, Засгийн газраас дэвшүүлж буй энэ бодлого Монгол Улсаа тогтвортой өсөлт, үсрэнгүй хөгжилд хүргэх цоо шинэ ирээдүй байх болно.

Монгол Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэлээ тууштай хэрэгжүүлсэн нэг жилийг үдлээ.       Шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах Шүүхийн тухай багц хуулийг баталж, хүний эрхийг эн тэргүүнд эрхэмлэх бодлогын хүрээнд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивд анх удаа батлан гаргалаа.

Парламентын шинэчлэлийн бодлогоо тууштай хэрэгжүүлж, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийг баталж, сонгодог парламентын хөгжлийн нэгэн шинэ үеийг эхлүүллээ.

Цагаан сарын босгон дээр ахмадуудынхаа тэтгэврийг нэмж чадсандаа баяртай байна. Азай буурлуудын маань тэтгэвэр 15 хувиар нэмэгдэж, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500.0 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэвэр 400.000 төгрөг боллоо.

“Оюутолгой ордын үр ашгийг дээшлүүлэх тухай” УИХ-ын тогтоол төр, засгийн нэгдмэл чармайлтын үр дүнд амжилттай хэрэгжиж, тус ордын Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэж, Дубайн гэрээг бүрмөсөн цуцаллаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт албан ёсоор эхэллээ. Уурхай ашиглалтад орох хүртэлх зардлыг “Рио Тинто” компани бүрэн хариуцахаар боллоо.

2023 оны эхний улиралд гүний уурхай ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд орох өндөр технологийн уурхайтай болж, улсын эдийн засаг, төсөвт орох өгөөж дор хаяж 3 дахин нэмэгдэнэ.

Улсаа өөд татах, иргэдээ сэтгэл дүүрэн байлгах төр, засгийн бодлого ийнхүү урагштай байгаад сэтгэл нэн таатай байна. Шударга нийгэм, хариуцлагатай төр, чинээлэг иргэн бүхий улсыг цогцлоож, Монголоо сэргээн мандуулах Та бидний хамтын хичээл зүтгэл сайн сайхан ирээдүйд тун удахгүй хүргэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилд Монгол эх орон, монгол түмний минь заяа буян тэгш, өлмий өнө бат оршиж, элбэг хангалуун, итгэл дүүрэн, цог хийморь бадрангуй байхын өлзийт ерөөлийг өөд өөд нь дэвшүүлэн барья.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    4 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    5 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    12 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    20 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    25 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    31 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    41 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    1 цаг 15 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 27 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    1 цаг 53 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    16 цаг 44 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    16 цаг 48 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    18 цаг 33 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    19 цаг 6 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    19 цаг 11 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    20 цаг 7 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    20 цаг 13 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    20 цаг 14 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    20 цаг 39 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК