
Японы мэргэжлийн сумогийн дэвжээнээ хоёр башё дараалан нэг ч уналгүй
түрүүлсэн шинэ ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж ёкозуна цолтойгоор анхны
барилдаанаа хийсэн гэнэ.

Японы мэргэжлийн сумогийн дэвжээнээ хоёр башё дараалан нэг ч уналгүй түрүүлсэн шинэ ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж ёкозуна цолтойгоор анхны барилдаанаа хийсэн гэнэ. Даваа гаригт эхэлсэн бүх Японы сумогийн тэмцээний эхний өдөр учраа болгоноо төвөггүй өвдөглуүлснээр түрүүлсэн аж. Тойргийн барилдааны сүүлийн барилдаандаа япончуудын зүрх сэтгэл болсон озэки Кисэносатог давсан юм. Харин их аварга Хакухо М.Даваажаргалын хоёрдугаар тойргийн барилдаандаа Гүржийн сумоч Точиношинд өвдөг шорооджээ.
Мэргэжлийн сумогийн 70 дахь экозуна Харумафүжи Д.Бямбадорж нэг өдөр үргэлжилдэг сумогийн үзүүлэх тэмцээнд дөрөв дэх удаагаа түрүүлж байгаа юм. Өмнө нь их аварга Фүтүбаяама, Акэбоно нар дээрх амжилт гаргаж байжээ.
Сэтгэгдэл (3)