Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголын дипломат алба түүхэндээ хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болсныг "The diplomat" онцлов

2022-2-04
0
ЖИРГЭХ

"The diplomat" сайт Монголын дипломат алба түүхэндээ хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болсныг онцлон нийтэлснийг орчуулан хүргэж байна.


Монголын дипломат алба түүхэндээ анх удаа хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болов

2022 оны 1 дүгээр сарын 31

Төрт ёсны тогтолцоондоо жендэрийн тэгш байдлыг хангах гэж түүхэн урт замыг туулсан Монгол Улс эмэгтэй Элчин сайдын тоогоор дээд амжилт тогтоов.

Монгол Улс өнгөрсөн жил үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 110 жилийн ойтой зэрэгцүүлэн орчин цагийн дипломат алба байгуулагдсаны 110 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ их ойн хүрээнд Гадаад харилцааны яам гадаад бодлого боловсруулж хэрэгжүүлдэг үндсэн чиг үүргийнхээ хажуугаар дотоод ажилдаа ихээхэн анхаарал хандуулж боловсон хүчний бодлогоо цэгцэлж сайжруулах оролдлого хийж, хилийн чанадад зөвхөн мэргэжлийн томилгоо хийнэ гэсэн хатуу байр суурь баримталж, олон ч сайн томилгоо хийж чадсан билээ. ГХЯ-ны өнөөгийн удирдлагын үед Монгол Улс орчин цагийн түүхэндээ хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болоод байна.

Монголын төрт ёсны уламжлал гэвэл төрийн болон гадаад хэргийг голдуу эрэгтэйчүүд эрхлэн явуулдаг байжээ. Тэртээ 13 дугаар зуунд Чингис Хааны төрд зүтгэж явсан эрэгтэй удирдагч, лидерүүдийн тухай өгүүлсэн, түүхч эрдэмтэд, олон улсын харилцаа судалдаг оюутнуудын сэтгэлийг баясгах ном бүтээл арвин байдаг. Монголын нууц товчоонд улс төрийн шалтгаанаар болон хувийн итгэл үнэмшилээр эрэгтэй удирдагчдыг үеийн үед шүтэн биширдэг байсныг тов тодорхой өгүүлдэг билээ. 1911 оны үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний үр дүнд бүрэлдэн тогтсон орчин цагийн Монгол Улсад ч ялгаагүй Богд Хаан, Хорлоогийн Чойбалсан, Юмжаагийн Цэдэнбал зэрэг өмнөх үеийн удирдагчид, ардчилсан сонгуулиар тэдний халааг авсан 6 ерөнхийлөгчийн тухай ном бүтээл олон байдаг мөртөө эдгээр төрийн зүтгэлтнүүдийн эхнэр, охид улс үндэстний үзэл санааг хөтөлж, улс төрийн мэтгэлцээнд оролцсон тухай хааяа нэг явган шог, домог яриа дурдахаас хэтэрдэггүй. Эдгээр ном бүтээл ихэнхдээ монгол хэлээр, зарим нь бүр монгол бичгээр хэвлэгдсэн болохоор хилийн чанадад уншигчдын хүрээ нь хязгаарлагдмал.

Уул нь Чингис Хааны ээж Өөлүн Хатан, гэргий Бөрт Үжин зэрэг түүхэнд алдар нэрээ мөнхөлсөн монгол эмэгтэйчүүд байдаг. Билиг оюун төгс, баатар зоригтой, холч ухаалаг Мандухай Цэцэн Хатан нэг үе Хятадын Мин Улсын талаар баримтлах бодлогыг тодорхойлж, хоорондоо дайсагнасан монгол овог аймгуудыг нэгэн тугийн дор нэгтгэж байжээ. Гэсэн хэдий ч эдгээр хатад түүхэн томоохон үйл явдлын гол төвд биш, тойрог хүрээний гадуурх зах хязгаарт л хааяа үзэгдэнэ. Саяханыг болтол эмэгтэй хүн түүхэн үйл явцад дангаараа оролцсон тухай огт дурддаггүй байж. Жэк Вэтерфордын бичсэн “Монголын их хатдын нууц товчоо: Чингис Хааны Эзэнт Гүрнийг охидууд нь аварч хамгаалсан түүх” ном энэхүү шударга бус хандлагын талаар тодорхой өгүүлж асуудал хөндсөн орчин цагийн хамгийн шүүмжлэлтэй бүтээл юм. Түүний тэмдэглэснээр монгол эмэгтэйчүүдийн нэрийг түүхийн хуудаснаас арилган зэрэг бууруулах гэсэн оролдлого бүр эртний улбаатай аж. Тэрээр “13-р зууны сүүлчээр, бидний мэдэхгүй нэг өдөр, үл таних нэг хүн Монголын нууц товчоонд гар дүрж, улс төрийн хамгийн эмзэг сэдвийг хөндсөн хэсгийг нь зэрлэг бүдүүлгээр урж тасалж авчээ. Тэр этгээд хайнга назгай хандаж эндэл осол гаргасан уу, эсвэл хорт санаа өвөрлөж албаар тэгсэн үү, зэрэмдэглэж сэглэсэн бичвэрт ‘охин үрсдээ шан харамж хайрлацгаая’ гэсэн ганцхан өгүүлбэр үлдсэн нь урж тасдаж авсан хэсэгт юуны тухай өгүүлсэн болохыг битүү хатуугаар сануулж байгаа хэрэг юм” хэмээн өгүүлжээ.

Түүхийн нугачаан дунд ийм бурангуй явдал тохиолдсон ч орчин үеийн Монгол Улс огт өөр дүр төрхийг бүтээж байна. Жендерийн тэгш харилцааг төрийн бодлого болгосоноор эмэгтэйчүүд улс төр, гадаад харилцааны салбарт оролцох оронзай, нөхцөл боломжоо дахин олж авчээ.

Монгол Улс ‘90-ээд онд ардчилсан тогтолцоонд шилжсэнээр эмэгтэйчүүд төрийн гадаад бодлогод оролцох эрхтэй болсон, ингэснээр тэд дипломат алба хашиж, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, цэргийн байгууллагад ажиллаж, парламентын гишүүнээр сонгогдож, төрийн байгууллага дахь оролцоогоо өсгөх эрс шийдэмгий санаачилгыг гартаа авсанаар Монголын дипломат харилцааг бүхэлд нь бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулжээ.

2022 оны 1 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Парламент хоёр эмэгтэй дипломатыг томилох тухай Гадаад хэргийн сайдын саналыг дэмжиж олон жил дипломат алба хашсан Эрдэнэцогтын Сарантогосыг Өмнөд Солонгост суух, Даваасүрэнгийн Гэрэлмааг Швейцарьт суух Элчин сайдаар томилов. Үүнээс өмнөхөн буюу 2021 оны 12-р сарын сүүлчээр Уламбаярын Нямхүүг Францад суух Элчин сайдаар томилсон нь тус улсад Монголын ЭСЯ-ыг тэргүүлсэн анхны эмэгтэй дипломат болсон юм. Тэрээр Францаас гадна Испани, Португаль, Монако, Андоррад хавсран сууж харилцаагаа бэхжүүлэх эрхэм зорилготой Элчин сайд.

Эдгээр томилгоог хийснээр Монгол Улс нэгэн цаг үед алба хашиж байгаа эмэгтэй Элчин сайдын тоогоор өөрийнхөө дээд амжилтыг албан ёсоор тогтоов. Өөрөө бас эмэгтэй дипломатуудын нэг Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг твиттер хуудсандаа “Монгол Улсын 31 Элчин сайдын  дотор 6 эмэгтэй сайд томилогдож дипломат харилцааны түүхэндээ одоо хамгийн олон эмэгтэй Элчин сайдтай болов” хэмээн бахархалтайгаар мэдэгджээ. Парламентын хуралдааны үеэр Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд “ажилдаа мэргэшсэн хоёр дипломатыг томилсон нь цаг үеэ олсон, чадварлаг шийдвэр болсон гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ хамгийн чухал нь улс орнууд ковид-19 цар тахлын улмаас үүдсэн эдийн засгийн уналттай тэмцэж байгаа өнөөгийн нөхцөлд шинээр томилогдсон дипломатууд улс орнуудын хооронд эдийн засгийн хоёр талын харилцааг бэхжүүлэх бодот арга замуудыг олж санаачилна гэдэг найдаж байна” хэмээн өгүүлжээ.

Монголын дипломат алба энх тайвнаар зэрэгцэн оршиж, тэгш боломж, хүний эрхийг хангаж, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж, ялангуяа эмэгтэй элчин сайд нарыг томилохын төлөө цуцалтгүй хичээн зүтгэж байгаа нь үнэхээр түүхэн чухал үйл явц юм. Жендерийн тэгш харилцаа бол Гадаад харилцааны яам, цэрэг болон тэргүүлэх бусад салбарын байнга анхаарч, тасралтгүй хүч чармайлт гаргах шаардлагатай асуудал билээ.

No description available.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Zochin (203.91.115.38)
    Said ni bol goy huuhen umsuh said ni ch bas dajgui hun shuu
    2022 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.126.89.164)
    Эмэгтэйчүүд төрийн албанд сайд болох муу ёрдоо. Гадаадад ажиллаж байгаа монгол хүүхнүүд мөнгөтэй хар дагаад улс орны нууц задлаад нөхөр хүүхдээ хаяад алга болнодоо. Монгол хүүхнүүд мөнгө харвал нүдээ ухаад өгөх шуналын бузар болсон.
    2022 оны 02 сарын 04 | Хариулах
    • За чи битгий солиор. Өөр шигээ санадаг амьсгаа вэ. Эмэгтэйчүүд төрийн албанд гэрэл гэгээ авчирна.
      2022 оны 02 сарын 04
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ-ын Аризона мужийн Тусон хотод очсон хүмүүсийг донтуулдаг Соноран хот-дог
    4 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    5 мин
  • Диана гүнжийн алдарт “өшөө авалтын даашинз” дуудлага худалдаагаар дахин зарагдана
    12 мин
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
    20 мин
  • Төв аймгийн Батсүмбэр суманд 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцаж байна
    24 мин
  • Сүхбаатар дүүргийн хөрөнгө оруулалтаар барьсан спорт цогцолборыг улсын комисс хүлээн авчээ
    31 мин
  • "Айчи-Нагояа 2026" наадмын сагсан бөмбөгийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
    41 мин
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    1 цаг 15 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    1 цаг 27 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    1 цаг 53 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    16 цаг 43 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    16 цаг 48 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    18 цаг 33 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    19 цаг 6 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    19 цаг 11 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    20 цаг 7 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    20 цаг 13 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    20 цаг 14 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    20 цаг 39 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК