НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаанар Ираны цөмийн хөтөлбөрийг
эсэргүүцэхийг зургаар уриалсан Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху
Европын орнуудаар айлчлахаар болжээ.

Тэрээр Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалд тодорхой арга хэмжээ авахыг шаардах зорилгоор Европын орнуудад зочлох болсон нь ойлгомжтой юм. Гэхдээ түүний энэхүү айлчлалын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг нууцалж байгаа аж.
Израйль улс Ираны цөмийн хөтөлбөрийн асуудалд ихээхэн санаа зовж байгаа бөгөөд энэхүү асуудалд олон улсын анхаарлыг хандуулахыг хичээж байгаа. Барууны олон орнууд ч НҮБ-ын Иранд тавьсан хоригт нэгдсэн байна.
Д.Идэр