Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 3-8-ны өдрүүдэд БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийж хоёр улсын хамтын ажиллагааны олон асуудлыг хэлэлцэж хэд хэдэн үр дүнд хүрлээ. Тухайлбал Монгол Улсын экспортын голлох бүтээгдэхүүн болох зэс, коксжсон нүүрсний экспортын 50 гаруй хувийг дангаараа эзэлдэг Гашуунсухайт-Ганцмод боомт болон Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч боомтын төмөр замын хилийн шугам дайран өнгөрөх цэгийг эцэслэн тохиролцсоноор 14 жилийн хугацаанд гацсан Гашуунсухайтын төмөр замын өргөн нарийн царигийн маргаан эцэслэгдэж, нүүрсний экспорт гацаанаас гарч байна.