зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН ба МҮАН: ”Шударгууд” шударга салах нь уу?

2012-10-04
0
ЖИРГЭХ

images   Шинэчлэлийн  Засгийн газрын “МАХН-МҮАН”-ын зүүн талын нутгаар бараан үүлтэй, салхи шуурга ихтэй байна. Дарга нар нь нэгэндээ сүжиггүй болж, гишүүд нь намын батлахаа сольж гүйдэл, суудал ихтэй. Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын “Шударга ёс эвсэл” задрах нь уу гэх шуум яриа хаа саагүй тархаж эхэлжээ. Анх энэ хоёр намыг эвсэхэд олон сарын насгүй гэж МҮАН-ыг АН-руу, МАХН-ыг МАН-руу хувааж харж байсан хүн цөөнгүй. Үүний дохио мэт нэг намын дарга М.Энхсайхан нөгөөдөө сүжиггүй болсноо мэдэгдэж, УИХ-ын гишүүн Ц.Цолмон сонгуульд нэр дэвшсэн намаасаа гарч нөгөөхөд нь очив. Сүүлийн өдрүүдэд хурцдаад байгаа МАХН, МҮАН-ын зөрчил гэнэт ингээд гараад ирсэн юм биш.  

    Сонгуульд АН, ИЗНН-тай нэгдэж Засгийн газар байгуулах шийд гарснаас хойш сайд, дарга нарын суудлаас болж их, бага янз бүрийн бараан үүл цугларах болсон юм. Н.Энхбаяр нарын гурван хүнийг УИХ-ын гишүүн болох эрхгүй гэж жагсаалтаас хассан даруйд энэ нөхөөсөнд МҮАН-ын хүн багтах уу гэсэн “мини дайн” өрнөж байв. Энэ мэтээр үргэлжлэн М.Энхбаярын МАХН, М.Энхсайханы МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хагарах дохио халуун тогоонд буцалж байгаа гишүүдийнх нь амны хайрцаг, гарын хөдөлгөөнд хурцаар илэрч эхэллээ.
 
- О.Баасанхүү гишүүн саяхнаас МҮАН-ыг гээж “МАХН, МАН нэгдэх нь зайлшгүй” гэх утгатай яриа энд тэнд өгөх болсон. Тэрбээр  “МАХН,  МАН хоёр аяндаа цул болох ёстой. Гол нь битгий эвсээсэй гэж хувийн тоглолт хийдэг хэдхэн олигархижсан лидерүүд байгаа. Тэд асуудлаа шийдчихвэл энэ хоёр намын гишүүд хоорондоо учраа олоход асуудалгүй. Түүхээ ярьвал МАН байсан МАХН болсон цааш үргэлжлэх учиртай. Тэгэхээр МАХН-ын нэрийн дор нэгдэж байгаа нь хамгийн зөв жишиг” гэв.

- Өнгөрсөн хоёр долоо хоногт МАХН-ын мэдээлснээр тус намд МАН-ын 750 хүн элсэв. Харин буцаж МАН-руу “урссан” цөөн гишүүдээ “юу ч биш” хэмээн дүгнэсэн юм.

- Бусад нөхөд нь Н.Энхбаярын хэргийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж тун шаргуу мэдэгдэж байхад М.Энхсайхан удаан дуугүй байсны эцэст “Хэлмэгдүүлэлт гэж би хэлж чадахгүй” гэсэн нь улайсч байсан цогийг өрдөв. Тэрбээр Засгийн газарт орж Сангийн сайд болох хүлээлттэй байсан ч Н.Энхбаяр өөр тохиргоо хийж Ч.Улааныг Сангийн сайд болгосноос хойш өөрийнх нь хэлснээр “МАХН-д сэтгэл татагдахаа больсон” аж.

- Ц.Цолмон УИХ-д жагсаалтаар нэр дэвшсэн МҮАН-ын үнэмлэхээ МАХН-ын гал улаан батламжаар солилоо. Тэрбээр сонгуулийн дараанаас МАХН- МҮАН нэгдэх хэрэгтэй гэж ухуулах болсон юм. Харин МҮАН-ын дарга М.Энхсайхан МАХН-тай “сээтэгнээд” байгаад нь дургүйлхэж Ц.Цолмонтой муудалцсан нь түүнийг тав дахь намдаа элсэх шалтгаан болсон гэж зарим эх сурвалж тайлбарлав. Түүнийг “Яагаад?” гэж шалах сэтгүүлчдээс гадна “юуны төлөө” гэж асуух намынхан нь бүчиж байна.  /Ц.Цолмон нь 1990 онд МАХН–ыг шинэчлэх эрдэмтдийн бүлэгт ажиллаж байсан бөгөөд Сэргэн мандлын нам, Ардчилсан намд гишүүн байгаад М.Энхсайханы хамт ҮШН, МҮАН-ыг байгуулсан юм/.

-Ц.Цолмонг намаа сольсны дараа 24 цаг ч өнгөрөөгүй байхад МАХН-ын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нэгэн сүртэй мэдэгдэл хийв.  МАХН-ын эрхэм ноёд "Орон нутгийн сонгуульд АН, ИЗНН -тай эвсч орох шийдвэрээсээ татгалзсан. Манай намынхан дотроо ярилцаад МАХН дангаараа орон нутгийн сонгуульд оролцох нь зүйтэй” гэж таалсан байна.

- МАХН-ын дэд дарга, шадар сайд Д.Тэрбишдагва харин Ц.Цолмонгийн үйлдлийг өөрөөр тайлбарлав. МАХН, МҮАН хоёр сонгуульд орохоосоо өмнө хэрэв сонгуульд ялбал ялсныхаа дараа нэгдэх процесс явна гэж ярьсан юм билээ. Ц.Цолмон гишүүнийг урьд өмнө ярьж тохирч байсан зүйлээ хийлээ” хэмээн тун аятайхан эерүүлэв.. Түүний хэлснээр Ц.Цолмон МАХН-руу орж байгаа нь хоёр нам нэгдэхийн эхлэл гэнэ. Угтаа бол нэгдэхийн тулд нэгнээс нь гардаггүй билээ.


- МАХН нэгэнт орон нутгийн сонгуульд дангаараа оролцоно гэсэн тул МҮАН-ынхан ч бас араа бодож эхэлжээ. УИХ-ын гишүүн Г.Уянга МҮАН цөөн тойрогт МАХН-тай, бусдад нь АН болон ИЗНН-тай эвсч сонгуульд оролцохоор шийдснийг албан ёсоор зарлав.

    Энэ мэтээр ялын хэмжээ сонссон Н.Энхбаярын “Шударга ёс” эвслийн хагарлын шинж тэмдэг илэрсээр байна.  Харин энэ нь Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газарт хэрхэн нөлөөлөх бол?  Гаднаасаа МАХН, МҮАН гэсэн хоёр намын асуудал мэт ч цаанаа АН, ИЗНН-ын ч бас “дундын зовлон” юм. Нэгэн цагийн анд Н.Энхбаяртайгаа буцаж эвлэрэх нүүр, нүхгүй болсон М.Энхсайханынхан АН-тай нэгдэж, олон сайдтай таахалзаж байгаа Н.Энхбаярынхан МАХН-тай нэгдэх нь гэх хардлага биелэх эсэхийг цаг хугацаа харуулна.
Т.Гэрэл /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Zochin (222.129.242.90)
    Enkhsaikhan uls torch hun bolohoos Enkhbayariin omgoologch bish shuudee, hun ooriinhoo uzel bodloo ilerhiilsenii toloo tor zasag ni ganhaj,namuud ni sandraad baigaa bol Enkhsaikhan ch aguu hun uymaa, Evsel zadlah anhnii alhamiig MAHN ehluulsen,ted songuuliin daraa helsen yarisandaa baigaagui,tednii gants zorilgo bol Enkhbayariig sulluulah bolohoos eh oron ard tumnii toloo ajillahgui gedeg ni haragdsan,Iimd evseliig zadalj MAHN iig zasagaas gargah heregtei,eNkhbayariig nibuh nasaar ni shorond horij baisan ni deer
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (202.9.47.130)
    yamar hestvv yum be ed nariig ingej salj niilj bhad ard tvmen chn turj vhlee
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • зочин (182.160.35.215)
    болдог юм болдгоороо л болж байна шдээ. угаасаа л МҮАН АН-тай угсаа гарал нэгтэй учир нэгдэх хэрэгтэй. та нар чинь ардчиллагчид шүү дээ. тэр шинэ хуучин коммунистуудыг энэ гарч байгаа боломжоо ашиглаж шахах хэрэгтэй. мөн ИЗНН ч гэсэн АН-тай нэгдэх хэрэгтэй. тэгж байж л та бүхэн 1990 онд эхлүүлсэн их үйлсээ зөв гольдролд нь оруулна шүү дээ.
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • ЗОЧИН (202.9.47.130)
    БУРУУ
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (202.179.20.190)
    зайлуул олон шударга хїн нэг доор багтахгїй байгаа биз Маш шударга хїмїїс шїї дээ.нэг нь би ерєнхийлєгчийн цалингаа л авдаг байсан Гэхдээ би их баян гээд л
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (202.21.105.1)
    Terbishdagva tiim hun, odoo medej baigaa yum uu
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (182.160.35.54)
    Enhsaihany l uudguinh shde. Lider yum bol lider shig l bai l daa. Enhbayar shorond orchihood baihad evslee zadlahgui ulam ev negdliig ni behjuuleed Tsolmongoo demjeed ajillasan bol ar ni tuuz l baihgui yu. Ard tumen Enhsaihanyg dahin uuchlahgui l bolov uu. Gantsaaraa hetseer nasyg eleeh hun baina l daa. Enhbayartaa oligtoihon umug tushig bolood yavsan bol Enhsaihan mandah l bailaa. Ih uudgui er yum daa.
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • Galsan (27.123.214.110)
    Enhbayar uneheer muu hun yumaa
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (203.194.115.233)
    Uyanga,Battsogt nar bol oorsdin image-r UIH-d garch irsen zaluus!harin dulzen-tsolmongin huvid bol olon nam solison yanhantai zuirluulj bolno.ene durakin hamgin suulchin udaa uih-d suuh huvi zaya..udahgui uheed ogno.
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (202.179.31.242)
    Энхсайхан хүний хүчээр дээшилж нам нь хэд хэдэн суудалтай болсон. Тэгчихээд хүний ач тусыг санадаггүймаа гэхэд ядаж доромжлохгүй басамжлахгүй байвал яадаг юм. МАХН ын хэдэн эцэг нь эзгүй жирийн гишүүдийг нь нүдийг нь бүлтэлзүүлж доромжилж дайрсан байгаам Хохь нь хохь нь
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • Degjin.Net (122.201.18.118)
    Улирал дуусч буйтай холбогдуулан дэлгүүрт 1 ширхэг үлдсэн байсан гуталнуудыг санаанд оромгүйгээр хямдруулан зарж байна. Бүгд УБ-д бэлэн байгаа. degjin.net хаягаар үзнэ
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • зочин (202.9.47.131)
    Хагараад юу шалих вэ.Зүгээр л байж бай л даа,Энхсайхаан.Заримдаа уужим сэтгэл гаргавал хожино шүү дээ.
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • (202.131.233.59)
    Барьцгүй зантай, явуургүй үйлстэй ДҮЛЗЭНгүүдийг улс төрийн тогооноос нэг мөр зайлуулахсан. Өнгөн талаасаа намдаа үнэнч, ард түмэндээ хайртай дүр эсгэх тэд зөвхөн хар толгойг оо гэсэн итгэл үнэмшилтэнгүүд. Тэдний үлгэрлэн дууриах шүтээн нь экс-н агуу их заль, ичгүүр сонжуургүй үйлдэл бололтойв Тэд ард түмнийг илэрхий басамжилан доромжилж байна бус уу Тэрбишдагва ч тэр л биш хүмүүсийн нэг юм байна
    2012 оны 10 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 19 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 29 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 8 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 20 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 35 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 42 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 10 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК