
Ирэх сард болох орон нутгийн сонгуульд МАХН дангаараа оролцоно гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл "Шударга ёс" эвслийн МҮАН-ынхан ч аргаа бодож энэ сонгуульд АН-тай хамтарч оролцох болжээ. Анх "Шударга ёс" эвслийг байгуулахдаа МАХН 70, МҮАН 30 хувьд нь нэр дэвшигчидээ өрсөлдүүлнэ гэж тохирсон. Харин орон нутагт ийм хувиар нэр дэвшүүлэх боломжгүй тул МАХН зарим газар дангаараа, цөөн тойрогт МҮАН-тай хамтарна гэж мэдэгдсэн. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянгын хэлснээр МҮАН ч бас цөөн тойрогт МАХН-тай, бусдад нь АН болон ИЗНН-тэй эвсч сонгуульд оролцох юм байна. Тэрбээр "Шударга ёс" эвслийг шударга бус байдал л задлах байх. Тийм нөхцөл байдал хаанаас үүсч байна вэ гэдгийг анхааралтай ажиглах ёстой" гэжээ. Ийнхүү орон нутгийн сонгуулиар Засгийн газарт нэгдсэн намуудаас МАХН дангаараа өрсөлдөж, бусад нь ямар нэг хэмжээгээр нэгдэж оролцох нь.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (8)