Авлигатай тэмцэх газраас 2022 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар төмөр зам”-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажилтан, албан хаагчид, 84 салбар нэгжийн алба, хэлтсийн 261 дарга болон ерөнхий нягтлан бодогч нарт зориулсан "Авлигын эсрэг цахим сургалт"-ыг зохион байгуулжээ. Энэхүү сургалтаар "Авлигын шалтгаан нөхцөл", "Авлигын хор хөнөөл", "Ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх нь", "Авлигын гэмт хэрэг”, “Эрүүгийн хуулийн онцлог зохицуулалт" зэрэг сэдвийн хүрээнд оролцогчдод мэдээлэл өгч, анхаарвал зохих асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, харилцан санал солилцон ач холбогдолтой сургалт боллоо хэмээн Авлигатай тэмцэх газар мэдээллээ.