Хэдийгээр
дуучин Пинк спортын од Карей Харттай хамтран амьдарч, Уиллов нэртэй хүү
төрүүлсэн ч түүнийг эмэгтэй хүнтэй болздог гэх яриа тархаж байсан.
Хэдийгээр дуучин Пинк спортын од Карей Харттай хамтран амьдарч, Уиллов нэртэй хүү төрүүлсэн ч түүнийг эмэгтэй хүнтэй болздог гэх яриа тархаж байсан. Харин жилийн дараа буюу хэдхэн хоногийн өмнө Пинк энэ шуугиан үнэн эсэхийг ярьлаа.
Тэрээр “Би найз охиддоо хайртай, бид үнсэлцдэг, гараа хөтөлцөж явдаг, цагийг сайхан өнгөрүүлдэг” хэмээн Advocate сэтгүүлд ярьсан байна хэмээн Celebuzz сайт мэдээлжээ.
Пинк “Би анх Лос Анжеласт нүүж ирээд хотын нэр хүндтэй лесби болсон. Би бисексуал байгаагүй, харин миний бүх найз охид тийм байсан. Энэ надад тийм ч чухал зүйл биш боловч хэвлэлүүд энэ талаар бичээд эхлэхэд би өөрийгөө бисексуал гээд хэлчихсэн. Би бисексуал байгаагүй. Би үнэнд, бүр маш үнэнд л дуртай” хэмээн ярьсан байна.
Д.Идэр

























































Сэтгэгдэл (1)