
Аравдугаар сарын 20-ноос хүүхэд бүрт олгох 20 мянган төгрөгийг өгөхөөр болсон. Гэхдээ энэ мөнгийг авахын тулд сонгосон банкиндаа өргөдөл гаргах ёстой. Харин иргэдийн өргөдөл гаргах сүүлийн хугацааг энэ сарын 10-ны өдөр гэж тогтоожээ. Хэрэв энэ хугацаанд багтан өргөдлөө өгөхгүй бол 10-р сарын Хүүхдийн мөнгийг авч чадахгүй юм байна. Өмнө нь Хүний хөгжил сангаас олгодог 21 мянган төгрөгийг банкууд шимтгэлтэйгээр олгодог байсан бол Хүүхдийн мөнгөнөөс ямар нэг шимтгэл авахгүй гэнэ.
Банкинд өргөдөл гаргахад цахим иргэний үнэмлэх хүүхдийн төрсний гэрчилгээ хэрэгтэй юм байна.
Сэтгэгдэл (3)