АНУ-ын
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама, Митт Ромней нар өнөө
орой Денвер хотноо сонгуулийн халз мэтгэлцээнээ эхлүүлэх билээ. Нэр
дэвшигчид нийт гурван удаа мэтгэлцэх юм.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Барак Обама, Митт Ромней нар өнөө орой Денвер хотноо сонгуулийн халз мэтгэлцээнээ эхлүүлэх билээ. Нэр дэвшигчид нийт гурван удаа мэтгэлцэх юм. Харин мэтгэлцээнээс өмнөх санал асуулгаар америкчуудын 45 хувь нь ерөнхийлөгч Барак Обамаг өнгөрсөн хугацаанд муу ажилласан хэмээн санал өгсөн гэж Yahoo сайт бичжээ. Эдгээр хүмүүс Барак Обамаг улсын эдийн засгийн доройтлыг авчирсан хэмээн үзсэн бол судалгаанд оролцогчдын 49 хувь нь “Эдийн засаг муу байгаа ч Барак Обама чадах бүхнээ хийсэн” хэмээжээ. Санал асуулгын үр дүнд дөрвөн хувийн зөрүү байгаа нь нийт хүн амын тоотой хамааралтай хэмээн бичжээ.
Барак Обама саяхан өмнөх төрийн хүн Жорж Бушийг буруутгасан нь олны анхаарлыг ихэд татсан юм. Америкчуудын 26 хувь нь ажилгүйтлийн төвшин ихэссэнд Жорж Буш буруутай гэсэн бол 22 хувь нь Конгрессыг, 17 хувь нь Барак Обамаг буруутгасан байна.
Д.Идэр



















































