
Жуковын хөшөөний урд талын буцаж эргэдэг уулзвараас Кино үйлдвэрийн
урд талын буцаж эргэдэг уулзвар хүртэлх 480 метр авто замын урд талын
урсгалыг өнөөдөр 22.00 цагаас хаахаар болжээ.

Жуковын хөшөөний урд талын буцаж эргэдэг уулзвараас Кино үйлдвэрийн урд талын буцаж эргэдэг уулзвар хүртэлх 480 метр авто замын урд талын урсгалыг өнөөдөр 22.00 цагаас хаахаар болжээ. Тус замын ажлыг энэ сарын 11-ний 07.00 цагт нээх юм. Энэ хугацаанд борооны ус зайлуулах шугам, цахилгаан ба холбооны сэтэлгээ, хоёр үе асфальтбетон хучилтын ажил гүйцэтгэх аж.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжүүлэх Зүүн дөрвөн замын уулзвараас троллейбусны эцэс хүртэлх 4.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг “Ялгуусан” ХХК гүйцэтгэж байна. Харин Нийслэлийн Автозамын газраас хяналтын инженер Б.Жаргалсайхан хяналт тавьж байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn