Сэлбэ голын эргээс өчигдөр нярайн зулбадас олдсон талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.
Сэлбэ голын эргээс өчигдөр нярайн зулбадас олдсон байна. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Дамбадаржаагийн гүүрнээс урагш 100 метр зайд Сэлбэ голын зүүн эрэг дээр нярайн зулбадас орхисон байсныг цагдаагийн байгууллага илрүүлжээ.Мөн өчигдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүргийн нэгдүгээр гудамжинд 47 настай Т архи ууж, биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Халиун төгөл” ХХК-ийн барьж байгаа барилга дээрээс БНХАУ-ын иргэн 45 настай Ш 12 давхраас унаж нас барсан хэрэг гарсныг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Д.Ундрах 24tsag.mn




















































Сэтгэгдэл (8)