

Манай бөхчүүд TAIPEI OPEN-ээс нэг алт, хоёр мөнгө, таван хүрэл хүртэж багаараа хоёрдугаар байрт шалгарлаа. Эрэгтэйчүүдийн 90 кг-ийн жинд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны Л.Отгонбаатар алтан медаль зүүж, 60 кг-ийн жинд М.Отгон-Эрдэнэ (Тэмүүжин), +100 кг-ийн жинд Азийн залуучуудын аварга Ө.Дүүрэнбаяр (Сонгинохайрхан) нар мөнгө, 73 кг-ийн жинд Г.Балсанлхүндэв (Хангарьд), 81 кг-д Г.Алтанбагана (Женко), эмэгтэйчүүдийн 52 кг-д Сонгинохайрхан дүүргийн Т.Мөнхжаргал, 57 кг-д “Тэмүүжин”-ий Ц.Хулан, -78 кг-д “Женко”-гийн Э.Хандармаа нар хүрэл медалийн эзэн болсон байна.
Тэмцээний үеэр болсон Азийн жүдо бөхийн холбооны уулзалтад МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат оролцож 2014 оны Зүүн Азийн АШТ-ийг Монгол Улсад зохион байгуулахаар шийдвэрлүүлэв. Мөн 2014 оны насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үеийн Азийн АШТ-ийг Монгол Улсад хүлээн авах хүсэлтээ Азийн жүдо бөхийн холбоонд гардуулан өгчээ.
Д.Ундрах 24tsag.mn