Монгол Улсын Засгийн газрын урилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын
Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да
Сильва 2012 оны аравдугаар сарын 4-нөөс манай улсад айлчлал хийнэ.
Монгол Улсын Засгийн газрын урилгаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Сильва 2012 оны аравдугаар сарын 4-нөөс манай улсад айлчлал хийнэ.Уг айлчлалын үеэр ноён Хосе Грациано да Сильва нь Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзаж, хоёр талын өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцох бөгөөд 10 дугаар сарын 4-ний өдөр “Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын хооронд хамтын ажиллагааг бэхжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээллээ.



















































