УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганы эхэнд Засгийн газраас санаачилсан нийт 33 хуулийг татан авч байгааг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулсан юм. Гишүүд Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2011 оны санхүүгийн нэгдсэн тайлангийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж эхэллээ. Төсвийн гүйцэтгэл, тайланг Сангийн сайд Ч.Улаан танилцуулж байна. 2011 онд Монгол улсын төсөвт төвлөрөх ёстой орлого 22 тэрбумаар давсан байна. Мөн зардлын гүйцэтгэл 98,3 хувийн гүйцэтгэлтэй гарчээ. Улсын төсвийн орлогын 82,1 хувийг татварын, 12,1 хувийг татварын бус, 0,3 хувийг тусламжийн мөнгө бүрдүүлжээ. Үүний зэрэгцээ өнгөрсөн онд нүүрс борлуулсан орлогоос 475,3 тэрбум төгрөгийн татвар бүрдүүлсэн нь өмнөх оноос 63 хувиар өссөн үзүүлэлт юм байна.



















































