АНУ-д цагаачлан амьдарч буй Казахстаны иргэн Александр Фишенког тус
улсын цэргийн нууцыг төхөөрөмжүүдийг ОХУ-д дамжуулсан хэрэгт буруутган
баривчилжээ. Түүний хавтаст хэргийг Брүүклины шүүх орон нутгийн цагаар
пүрэв гаригаас эхлэн хэлэлцэхээр болсон байна.
АНУ-д цагаачлан амьдарч буй Казахстаны иргэн Александр Фишенког тус улсын цэргийн нууцыг төхөөрөмжүүдийг ОХУ-д дамжуулсан хэрэгт буруутган баривчилжээ. Түүний хавтаст хэргийг Брүүклины шүүх орон нутгийн цагаар пүрэв гаригаас эхлэн хэлэлцэхээр болсон байна. 46 настай Александр Фишенко нь АНУ-ын иргэншилтэй бөгөөд “Arc Electronics” компанийг эзэмшдэг байна. Компанийхаа үйл ажиллагааны хүрээнд ОХУ-д экспортлох гэж байсан бараанууд дунд нь цэргийн нууц төхөөрөмжүүд байсныг албаны хүмүүс илрүүлсэн байна.
2008 оны аравдугаар сараас хойш Александр Фишенко болон түүний хам хэрэгтнүүд өндөр төвшний технологиудыг АНУ-ын зах зээлээс ОХУ-руу экспортолсон нь шалгалтын үед тогтоогдсон байна.
Албаны хүмүүс “Тэдний гаргасан электрон бараа дунд цэргийнхэн хэрэглэдэг технологи маш олон байсан. Жишээлбэл, үл харагдах зүйлийг хардаг радио долгионы төхөөрөмж, ажиглах хэрэгсэлүүд, удирдлагын системийн багажууд, дэлбэрдэг зэсвэг зэрэг байсан” хэмээн ярьжээ.Александр Фишенко нь ОХУ-ын Казахстанд төрсөн бөгөөд Петербургийн техникийн хүрээлэнг төгссөөд 1994 онд АНУ-д иржээ. АНУ болон ОХУ-ын пасспорттой Александр Фишенко сүүлийн жилүүдэд бизнес хийх зорилгоор хилийн чанадад тогтмол гарч, экспортоос маш их хэмжээний мөнгө олсон байжээ.
Александр Фишенкогийн компаний хамтран эзэмшигч эхнэр Виктория-г энэ хэрэгт татан оролцуулахгүй юм байна.
Д.Идэр



















































