Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөвлөхийнхөө компанийн үл хөдлөхийг чөлөөлөхийн тулд Ерөнхийлөгч асан Х.Баттулга шүүгчдэд шахалт үзүүлсэн байх магадлал

2022-2-18
0
ЖИРГЭХ

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын нэг нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөхөөр олон жил ажилласан Ц.Ууганбаярын “Нью Яармаг хаусинг прожект”. Энэ аж ахуйн нэгж нь Хөгжлийн банкинд 117.9 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд хамгийн хачирхалтай нь энэ зээлийг авахдаа барьцаалсан эд хөрөнгөө шүүхийн шийдвэрээр барьцаанаас чөлөөлүүлж авсан байдаг юм.

Нийт 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг Улсын дээд шүүх хэвээр үлдээх тогтоолыг 2019 оны зургадугаар сарын 24-ний өдөр гаргасан бөгөөд энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байлаа.

Энэ хэргийг Улсын дээд шүүхээр шийдвэрлэх хуралдааныг Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй хийж байжээ.

Ийм шийдвэр гарснаас яг хоёр хоногийн дараа “Нью Яармаг хаусинг прожект”-ын барьцааны 20 объект, нэг газрыг чөлөөлөх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх энэ тогтоолыг гаргасан Улсын Дээд шүүхийн бүрэлдэхүүнд байгаа Х.Сонинбаяр, Д.Цолмон, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарыг Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байсан бөгөөд Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээж байсан юм.

Удалгүй энэ үйл явдлаас зургаан сарын дараа, 2020 оны нэгдүгээр сард Х.Сонинбаяр, П.Золзаяа нарын бүрэн эрхийг мөн л Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар сэргээж байжээ. Харин бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн Д.Цолмон, Г.Цагаанцоож нарын хэргийг шүүхээр хэлэлцээд 2020 оны тавдугаар сард цагаатгах шийдвэр гарч байв. “Нью Яармаг хаусинг прожект”-ын барьцаа хөрөнгийг чөлөөлөх Дээд шүүхийн шийдвэр хийгээд шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхийлөгчийн зарлиг хоёр ердөө хоёрхон хоногийн зөрүүтэй гарч байсан нь анхаарал татдаг. Магадгүй зөвлөхийнхөө компанийн барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэхийн тулд Улсын Дээд шүүхийн эдгээр шүүгчдэд Ерөнхийлөгч Х.Баттулга шахалт үзүүлсэн, бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ хэмээн “шуум” тараасан. Ийм шахалтад орсон Дээд шүүхийн шүүгч нар “Нью Яармаг хаусинг прожект”-ын талд шийдвэр гаргасан ч нэгэнт шүүгчдийн бүрэн эрхийг түтгэлзүүлнэ гэсэн “шуум” явчихсан учир бүрэн эрхийг нь түх түдгэлзүүлээд дахин сэргээсэн байх магадлалтай хэмээн харддаг билээ.

Б.Жаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (192.82.76.40)
    1000-ны шилдэг хулгайч, луйварчин, өмхий төвд тайрдас жанхуугийн өөдөөс дуугарч чадах хүн байхгүй. Хөгжлийн банкны дуулиан дэгдсэн даруйд жанхуу өөрийнхөө ззэн болох синга хужаа билли лим руу зугтсан. Монгол улсын хууль, шүүх засаглалыг жанхуу бүрэн атгадаг!!! Жанхууг цаазлах ч багадна!!!
    2022 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.76.40)
    Жанхуу яг одоогийн байдлаар 5 хүний амийг цааш нь харуулж, 12 залуугийн амь амьдралаар тоглоод дууссан. Туйлын хар мөртэй, 1000-ны шилдэг хар мөртэй бузар хулгайч, луйварчин!!!
    2022 оны 02 сарын 22 | Хариулах
  • zochin (103.26.195.36)
    күү ээ ийм хүнээр зөвлөхөа хийлгээд байгаа ерөнхий сайд ямар хүн бол .Энэ төрийн нууцад орсон төмөр замаас юу гарч ирж Хүрэлсүх Оюунэрдэгэ 2 -ыг баллах бол доо.Женко ч яахав цаагаандаа гарчихсан луйварчин
    2022 оны 02 сарын 21 | Хариулах
  • зочин (64.119.24.232)
    Шүүгч Цагаанцоож Сонинбаяр Золзаяа нар томчуулын том тоотой мөнгөний асуудлуудыг шийдвэрлэдэг юм биш үү шийдвэрлэсэн болон хянасан оролцсон хэрэгийн шийдвэрүүдийг эргэн шалгах хэрэгтэй
    2022 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.90.79)
    Нлвшнууд юмаа, энэ Баттулга ханаж цадах болоогүй юу
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (139.28.179.44)
    Bur 1 tsoovor chono shig jenco shu
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин Зочин (203.91.115.56)
    Маш олон гэмт үйлдэлтэй хулгайч луйварчин Баттулгыг барьж хорихгүй байсаар Сингапур улсад улс төрийн орогнол гуйж хорогдохоор явсан байна. Монгол улс Сингапур улсын хооронд гэмт хэрэгтэн солилцох гэрээ байгуулаагүй учир гэмт хэрэгтэн Баттулгыг буцаан авах боломжгүй болжээ.
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
  • Ажцма (64.119.21.39)
    Хууль бусаар харьцаанаас чөлөөлсөн бол одоо мэргэжлийн алдаа гэж үзэн ажлаас нь чөлөөлж болно. Салхины мөнгөний ордын хэрэг дээр шүүхийн тамгын ажилтан буюу хамгийн бага албан тушаалтан нь л ял авсан ш тээ. Бусад нь бүгд цагаадсан.
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (150.129.143.82)
    Чөлөалсөн хөрөнгийг нь бүгдийг эргүүлж тат, эдгээр хонгилын шүүгчдийн эрхийг түдгэлзүүл. Хэдий болтол авлигач шүүгч нар Монгол улсаар тоглохов, улс гэчээд хэдэн шуналтны эрхэнд байдаг ийм юм гэж байж болохгүй. Шүүхийнхнийг давраасаар Лүндэрдоржууд олноор төрнө бүр гэр бүлээрээ
    2022 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.187.41)
    Үнэний ортой ортой.Энэ тоодгор төвдөд оролцоогүй хулгай луйвар хор найраа гэж байхгүй юм аа.
    2022 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (124.158.70.137)
    Баттулга чи монголын төлөө биш өөрийнхөө төлөө монголыг баллаж байна шүү
    2022 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.25.192)
    Шүүгч нар ч гэж дээ. Мөнгөнд дурлаж асуудалд орж барьцаалагдаж байвал нөгөө сүртэй тангараг яах вэ.
    2022 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.191.85)
    Ханадаггүй луйварчин
    2022 оны 02 сарын 18 | Хариулах
  • zochin (43.228.129.150)
    Асуудалтай шүүгчид
    2022 оны 02 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.55)
    Цоохор дээлтэй хулгайчийн хийсэн ажил, хил даваад зугтаацсан гэсэн үш
    2022 оны 02 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Цоохор дээлтийн хөрөнгө ч яахав энд байгаа Гадаадад бүх хөрөнгө нь байршчихсан ардын намыхны хөрөнгө энэ улсад нэмэр болох боловуу гадныхны хоол болох уу
      2022 оны 02 сарын 18
  • үнээн (59.153.114.51)
    мэдээж нөлөөлсөн гэхдээ энэ шүүгч нарт хууль дээдэлнэ гэсэн тангараг зарчим байну
    2022 оны 02 сарын 18 | Хариулах
    • иргэн
      Өргөсөн тангаргаасаа няцсан бол өршөөл яаж байхав. Харинч хариуцлага ярих ёстой баймаар юм.
      2022 оны 02 сарын 18
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын молибдены биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллароор өслөө
    34 мин
  • Сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл өнөөдөр хөдөлгөөнд оролцоно
    46 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    1 цаг 12 мин
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
    2 цаг 13 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    16 цаг 2 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
    16 цаг 7 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    17 цаг 52 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    18 цаг 25 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    18 цаг 30 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    19 цаг 26 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    19 цаг 32 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    19 цаг 33 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    19 цаг 57 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    20 цаг 20 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    21 цаг 13 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    21 цаг 29 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 34 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    21 цаг 57 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    22 цаг 9 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    22 цаг 9 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК