Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт
хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид
шуурхай ажиллан, 37 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн
шалгаж байна.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 43 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 37 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах тав, хулгайлах зургаа, дээрэмдэх нэг, танхайрах 11 хэрэг гарчээ. Мөн зам тээврийн 21 осол бүртгэгдэж, 19 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан нийслэлд 139, орон нутагт 75 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг