

Хэдий тийм ч Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад өчигдөр “Иран улсыг дарамталж чадна гэж бодож байгаа бол том эндүүрэл. Тэд өөрсдийн үйлдэлд дүгнэлт хийх ёстой. Ираны ард түмэн хэзээ ч байр сууринаасаа ухрахгүй. Манай үндэстэн ч, Ахмадинежад миний бие ч гэсэн байр суурин дээрээ хатуу зогсох болно” хэмээн мэдэгджээ.
Хориг арга хэмжээний улмаас Ираны мөнгөн тэмдэгтийн ханш өнгөрсөн жилтэй харьцуулахад 80 гаруй хувиар унаад байгаа юм. Ерөнхийлөгч Ахмадинежад үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш унасан нь барууны улс орнуудын зарласан эдийн засгийн дайны үр уршиг гэж тайлбарлажээ.
Д.Идэр