МАН-ын Хяналтын ерөнхий хороон дарга Б.Баярбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр "Хөгжлийн банкины хэрэгт холбогдсон буюу яллагдагчаар татсан эсэх талаар дараах гишүүдийн мэдээллийг өгөх хүсэлтээ хууль хяналтын байгууллагад өглөө. Хяналтын хороо бол улс төрийн хариуцлага, ёс зүйн хариуцлага хүлээлгэдэг байгууллага. Тиймээс нэр холбогдсон дараах гишүүдийг ажлын гурав хоногт багтаан албан тайлбар ирүүлэх үүрэг өглөө. Үүнд: С.Бямбацогт Дамдинням Х.Ганхуяг М.Билэгт А.Сүхбат Ш.Лхамсүрэн Г.Амартүвшин, Ш.Үнэнбат нар багтаж байгаа юм. Хэрэв эдгээр гишүүд яллагдагчаар татагдсан нь үнэн бол 30 хоногийн дотор өөрсдийн хүсэлтээр намаас гарах хүсэлтээ өгөхийг үүрэг болголоо" гэв.
Т.Мөнхжаргал