Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжиг энэ сарын 10-14 хооронд тайзнаа амилах нээ.
Нийслэлийн “Улаанбаатар” чуулгын шинэ уран бүтээл “Гоолингоо” дуулалт жүжиг энэ сарын 10-14 хооронд тайзнаа амилах нээ. Тус жүжгийн зохиолч, найруулагчаар “Монгол туургатан” театрын найруулагч МУСТА С.Баярсайхан, хөгжмийн зохиолчоор МУУГЗ Ш.Аюуш нар ажиллаж байгаа ажээ.Жүжгийн гол дүрүүдэд: МУГЖ Г.Ариунбаатар, МУСТА Г.Отгонцэцэг, МУГЖ Г.Хонгорзул, Б.Батболд нар тоглож байгаа бөгөөд “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид оролцон тоглож байгаа юм байна.
Жүжгийн зөвлөх найруулагчаар УДЭТ найруулагч Б.Баатар, “Монгол туургатан” театрын дарга Ганхуяг нар ажиллаж байгаа гэнэ.
“Гоолингоо” дуулалт жүжгийн хэвлэлийн хурал маргааш 12 цагаас Нийслэлийн “Улаанбаатар” чуулгад болох ажээ.
Д.Ундрах 24tsag.mn



















































