Монгол Улсад бий болсон коронавирус цар тахлын үеийн нөхцөл байдалтай зохицуулан албан тушаалтнаас 2021 оны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийг шинэчлэн гаргуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр тус газраас уг мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтнууд болон мэдүүлэг гаргагч нарт онлайн сургалтыг тухай бүр зохион байгуулжээ. Мөн холбогдох албан тушаалтнуудад нэгдсэн заавар зөвлөмж өгч, арга зүйн удирдлагаар ханган ажиллажээ. Мөн хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс төлөвлөгөөт хяналт шалгалтаар Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнуудын ХАСХОМ-ийг шалгаж эхэлсэн хэмээн Авлигатай тэмцэх газар мэдээллээ.