зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Орхон аймагт олон айл гэр оронгүй болжээ

2012-10-04
0
ЖИРГЭХ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгийн  удирдлагуудтай цахим хурал хийлээ. Цаг хугацаа алдахгүйгээр, хөрөнгө мөнгө зарлагадахгүйгээр мэдээллийн технологи ашиглан  нүүр нүүрээ харан асуудлыг ярилцдаг  энэ уулзалт сар бүрийн эхний долоо хоногийн гурав дахь өдөр болж байх юм.
 нараа 5Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр аймгийн  удирдлагуудтай цахим хурал хийлээ. Цаг хугацаа алдахгүйгээр, хөрөнгө мөнгө зарлагадахгүйгээр мэдээллийн технологи ашиглан  нүүр нүүрээ харан асуудлыг ярилцдаг  энэ уулзалт сар бүрийн эхний долоо хоногийн гурав дахь өдөр болж байх юм. Уулзалтын өмнө  аймгийн  удирдлагуудаас тухайн аймагт  шинээр хийсэн ажил болон тулгамдаж буй асуудлыг  бичгээр  авсан  бөгөөд  нийтдээ 60 гаруй  асуудал ирүүлжээ. Ерөнхий сайд  Н.Алтанхуяг эндээс долоон аймгийн  найман асуудлыг онцоллоо.

Баян-Өлгий аймгийн хувьд жижиг дунд үйлдвэрийн  зээлийн санд хамрагдсан зээлдэгч нарыг нэг бүрээр нь хэвлэлээр ил тод мэдээлсэн, Говь-Алтай аймаг халаалтын өдөрлөгийг  9 дүгээр сарын 15-наас эхлэн зохион байгуулж байгааг, Говьсүмбэрчүүд  төрийн байгууллагуудын ажлыг  8 цагаас эхлүүлж,  иргэдийн санал хүсэлтийг сонсох зорилгоор нээлттэй утас ажиллуулах болсныг  сайшаалаа. Мөн түүнчлэн Дорноговь аймаг хүнс хөдөө аж ахуйн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа, Орхон аймгийн Засаг дарга уулзах хүсэлтэй иргэдээ цагийн хуваарьгүйгээр  хүлээн авах болсон,Сүхбаатар аймаг брэнд бүтээгдэхүүн бий болгох зорилгоор зах зээлийн өдөрлөг зохион байгуулж байгаа, Ховд аймаг   уурхайн нүүрсээ иргэддээ хямдаар борлуулж байгаа зэрэг  ажлыг  Ерөнхий сайд тэмдэглэж, бусад аймгуудыг эндээс үлгэр жишээ авч аймагтаа нэвтрүүлэхийг санал болголоо.

Засгийн газрын тэргүүн   Сэлэнгэ , Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллаж, энэ чиглэлээр  авах арга хэмжээний төлөвлөгөө гарган ажиллаж байгааг хурлын үеэр мэдээлээд,   иргэдээ цахим үнэмлэхжүүлэх ажлыг энэ сард багтаан дуусгах үүрэг даалгаврыг аймгийн удирдлагуудад өглөө.

Ингээд аймгуудаас ирсэн саналд холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан , зохих хариултыг  өгөв. Баян-Өлгий аймгийн хувьд зарим сумын иргэд Хүний хөгжил сангийн мөнгөө бүрэн аваагүй байгааг хэрхэн зохицуулах вэ гэсэн асуултад  Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан “Энэ мөнгөний санхүүжилт дутуу орсон байгаа. Санхүүжилт шийдэгдвэл гүйцээж олгох бүрэн боломжтой” гэсэн хариултыг өглөө. Мөн Говьсүмбэр аймгийн 10 ортой төрөх эмнэлгийн дутуу санхүүжилт өнөөдөр шийдэгдэж байгаа, Дорноговь аймгийн нутаг дээр тавигдаж байгаа 62.2 км замын асуудал хятадын хоёр компаний маргалдааны улмаас хойшлоод байгаа, хэрэв удвал улсын төсвийн мөнгөөр энэ асуудлыг шийдэх боломжтой гэсэн хариултыг холбогдох  албаны мэргэжилтнүүд өгч байлаа. Харин Дорнод аймгийн хувьд улаан буудайгаа экспортлох төлөвлөгөө нь эргэлзээ төрүүлж буйг Ерөнхий сайд дурьдаад, эргэж энэ тухай  ярилцахаар болов. Засгийн газраас мах, гурил, шатахууны асуудалд онцгой анхаарна гэдгээ гүйцэтгэх засаглалын тэргүүн мэдэгдээд, огт будаа тариагүй хүн урамшуулал аваад явж буй баримт бий. Иймэрхүү үзэгдлийг таслан зогсоох болно гэлээ.

Мөн Орхон аймагт өнгөрсөн зун их хэмжээний бороо орсны улмаас олон айл орон гэргүй болжээ. Эдгээр айлын асуудлыг шийдэж өгөөч гэсэн тус аймгийнхны хүсэлтэд Улсын онцгой байдлын ерөнхий газрын дарга Ц.Амгаланбаяр “ 9 дүгээр сарын 22-ны Засгийн газрын хурлаас энэ асуудлыг ярилцаж, 398.7 сая төгрөгийг шийдэж өгсөн байгаа” гэсэн хариултыг өглөө.  Аймгууд өөрсдийн эрсдлийн сантай  болж, иймэрхүү асуудлыг аймгууд өөрсдөө шийддэг тогтолцоо руу  алсдаа шилжих болно гэдгийг ч Ерөнхий сайд энэ үеэр тэмдэглэлээ.

Өвөрхангайн төвд байгуулагдаж буй цэвэрлэх байгууламжийг барих компани одоо болтол тодроогүй, Сүхбаатар аймгийн дулааны цахилгаан станц энэ жилдээ багтаж ашиглалтад орох уу, Увс аймгийн Баруун туруун сумын үрийн нөөцөд хадгалагдаж буй буудайг сольж болох эсэх зэрэг асуултууд  ч эзэддээ очиж, зохих хариултаа авлаа. Увс аймгийн Сагил суманд баригдаж буй хүүхдийн цэцэрлэгийн санхүүжилт төсвийн тодотголоор хасагдсаны учрыг яаралтай тодруулахыг Ерөнхий сайд Сангийн яамныханд үүрэг болголоо.

Мөн түүнчлэн цахим хуралд оролцсон аймгуудын удирдлагуудын ихэнх нь  сум хөгжүүлэх сангийн санхүүжилт хэзээ орж ирэхийг тодруулж байсан. Үүнд Хөдөлмөрийн  сайд Я.Санжмятав тодорхой хариултыг өглөө. “Нэг суманд барагцаалбал 150-800 орчим сая төгрөг төсөвлөгдсөн байгаа. Үүнийгээ сумынхаа иргэдийн төлөөлөлтэйгөө нээлттэй ярьж, үр ашигтай зарцуулаарай. Мөн түүнчлэн жижиг дунд, үйлдвэрийн зээл олгохдоо эргэн төлөлтийн асуудал дээр Засгийн газар онцгой анхаарч байгаа. Энэ тайлангаа өгөхгүй бол зээл олгогдохгүй. Мөн хэдэн ажлын байр нэмэгдүүлсэн бэ гэдэг үзүүлэлтийг гол болгоно ” гэлээ.

Ийнхүү 1 цаг 10 минут үргэлжилсэн энэхүү уулзалтад аймаг бүрийн бэрхшээл, тулгамдаж буй асуудлыг зохих хэмжээгээр шийдвэрлэж өглөө. Дараа сарын уулзалт ирэх сарын 7-нд болно гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 54 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 4 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 55 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 10 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 17 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 45 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК