Өчигдөр Ираны иргэд, ялангуяа валютын ченжүүд үндэсний мөнгөн тэмдэгт
риалын ханш унасныг эсэргүүцсэн жагссан байна. Харин цагдаагийнхан
жагсагчдыг нулимс асгаруулагч хий цацан тараагаад, зарим ченжүүдийг
баривчилсан аж.

“Мэдээлэл ирүүлсэн гэрч өчигдөр Ираны нийслэл Тегеран хотод үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш унасныг эсэргүүцэн жагссан валютын ченжүүд болон жагсагчдыг цагдаа нар баривчилсан гэж мэдээллээ” хэмээн Ройтерс агентлаг бичжээ.
Жагсагчид удирдсан засгийн газар нь олон улсад шүүмжлэгдэж буй Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежадыг урвагч хэмээн дууджээ. Тэд жагсаалын туршид “Махмуд урвагч улс орныг сүйрүүллээ. Битгий ай, битгий ай, бид хамтдаа” хэмээн хашгирсан байна.
Энгийн үед 12260 риал нэг доллартай тэнцдэг байсан бол барууны орнууд Ираны цөмийн хөтөлбөрийг барууны орнууд эсэргүүцсэнээр 37500 риал нэг доллартай тэнцэх болтлоо унасан байна. Цагдаа нарын хүчинд тарсан хэдий ч ажил, орлогогүй болсон олон хүн дахин жагсахаа мэдэгдсэн байна.
Д.Идэр







