

К –гийн нэгэн хамаатны хэлснээр залуухан бүсгүй хардалтын улмаас өнөөх залууг засаж орхисон гэнэ. К – нь жолооч мэргэжилтэй байнга хаа нэгтээ явж байдаг ажилтай аж. Үүнээс болж бүсгүй найз залуугаа хардаж энэ гэмт хэрэгт холбогджээ.
Энэ хэргийн хамгийн хачирхалтай нь юу гэхээр К-ийн хамаатан түүний найз бүсгүйд биеийн хэсгийг буцаагаад өгөх юм бол эмч нар мэс заслийн аргаар өнөөхийг нь холбож болно гэж хэлсэнд байгаа аж. Гэвч бүсгүй залуугийн эрхтнийг буцааж өгөх нь битгий хэл нуугаад хэзээ ч өгөхөөргүй байгаа гэнэ.
Ноён К одоогоор цус тогтоох эмчилгээ хийлгэсэн бөгөөд Ho Chi Minh хотын Binh Dan эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байгаа ажээ.
Эмч “Шархны сорвиос үзвэл түүний найзыг сахалын хутгаар тайрсан байна” гэж хэвлэл мэдээллийнхэд ярьсан байна.