
АНУ-ын Төв банк өнгөрсөн сард худалдааны шинэчлэл хийснээс хойш Холбооны Нөөцийн Газрын дарга Бэн Бэрнанкегийн хамгийн түрүүнд хийсэн алхам нь их хэмжээний бонд худалдаж авсан явдал байсан. Энэ үйл ажиллагаагаа ажилгүйдлийг багасгаж, долларын ханш унахаас хамгаална гэж тайлбарласан. Чикагогийн холбооны нөөцийн банкны ерөнхийлөгч Чарлес Эванс ч мөн ажлын байрыг нэмэгдүүлэх боломж байгаа гэдэг мэдэгдэл өгсөн боловч энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн тайланд Америкийн ажилгүйдлийн түвшин 7 хувиас 8.2 хувь болж өссөн дүн гарчээ. Ийнхүү ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн нь алтны үнэ тэнгэрт хадах гол шалтгаан болсон байна.Тиймээс АНУ-ын холбооны нөөцийн газрын дарга Бэн Бэрнанке энэ байдлыг хязгаарлаж чадахгүй байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. Эдийн засаг сайжрахгүй энэ байдлаараа үргэлжилсээр байвал хүмүүс бэлэн мөнгөнд итгэх итгэл нь улам багасч, алтны үнийн өсөлт үргэлжилсээр байх төлөвтэй байна.