Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганы салбар хуралдааныг нээж үг хэллээ. Тус салбар хуралдаанаар “Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг татан гаргах ажиллагаа”-ны талаар хэлэлцэх юм. Тэрээр “Хөвсгөл нуурын гүнд живсэн 50 гаруй машин, тээврийн хэрэгсэл байна. Эдгээр нь нуурын усыг бохирдуулах, экосистемийг алдагдуулах хамгийн том эрсдэлт хүчин зүйл болж байна. Тиймээс тээврийн хэрэгсэлийг татан гаргах ажиллагааг өнгөрсөн оноос хийж эхэлсэн. Нуурын гүнд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татаж гаргахад хамтран зүтгэсэн ОБЕГ-ын албан хаагчид, Цагдаагийн бие бүрэлдэхүүн болон үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдадаа талархаж байгаагаа илэрхийлье. Монголчуудын хувьд энэ том үйл ажиллагааг анх удаа амжилттай зохион байгууллаа. Цаашид живсэн автомашинуудын байршлыг тогтоох, татан гаргах үйл ажиллагааг шат дараатай хэрэгжүүлж 2024 онд бүрэн цэвэрлэж дуусна" гэв.
Сэтгэгдэл (1)