

Хууль бусаар хил гаргах гэж байсан эд зүйлсийг Буриадын Дамба Даржаа Заяын нэрэмжит “Даш Чойнхорлин” буддын шашны их сургуулиас хулгайлсан байжээ.
Нийт 60 мянган долларын үнэд хүрэх 500 эд зүйл байжээ. Эдгээрийн дотор зулын цөгц, хадаг, мөнгөн тууз олон байсан байна.
“Даш Чойнхорлин” их сургуулийн ректор Р.Ганжуурцэрэн гаалийн ажилтнуудад талархал илэрхийлээд, “Хулгайд эд зүйлсээ алдсан нь манай сургуулийн хувьд анхны тохиолдол боллоо, цаашид сонор сэрэмжтэй байна” хэмээн хэлжээ.
Хулгайн эд зүйлсийг хилээр гаргахыг оролдсон гадаадуудыг байцааж байгаа аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)