Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт, "Өнөөдрийн хуралдаанаар хоёр жил цар тахлын улмаас тасалдсан Монголын эдийн Засгийн форумыг “Шинэ сэргэлтийн бодлого-Монголын эдийн засгийн чуулга уулзалт” нэрээр 2022 оны дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдөр хийхээр болж байна.
Уг форумын ажлын хэсгийн ахлагчаар Эдийн засгийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Жавхлангаар ахлуулах захирамж гаргаж байна. Нэгдүгээрт, Монгол Улс шар түвшинд шилжиж хилээ нээсэн. Шинэ сэргэлтийн бодлого батлагдаж, хөгжлийн том төслөө батлуулсан. Энэ хүрээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг урих, төслийн хэрэгжилтэд оролцуулах шаардлага байна" гэв.