НҮБ-ын ХХАА-н байгууллагын захирал айлчилна

Засгийн газрын урилгаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Хосе Грациано да Сильва манай улсад өнөөдөр албан айлчлал хийнэ. Уг айлчлалын үеэр Хосе Грациано да Сильва ҮХАА-н сайд Х.Баттулгатай уулзаж, хоёр талын өнөөгийн болон цаашдын хамтын ажиллагааны хүрээнд хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцох юм байна. Мөн хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж.