
Үдээс өмнө Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай хуулийн төслийг хэлэлцсэн УИХ-ын чуулган 15 цагт үргэлжлэхээр боллоо. Өнөөдөр нийт 6 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байгаагийн хоёр дахь асуудал нь энэ юм. Үүний дараа УИХ-ын гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай , Монгол Улсаас Бутаны Вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай дипломат харилцаа тогтоох тухай, Хүнсний тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэнэ.