Халимагийн нийслэл Элстэй хотод анх удаа буддын шашны бясалгалын төв баригдах гэж байна. KalmykiaNews сайтад “Буддын шашныг мандуулах Ченрези төвийг барих ажил удахгүй дуусна” хэмээн бичжээ.

Цогцолборын ажил 2011 оны сүүлээр эхэлсэн бөгөөд архитектораар нь Баатар Мошулдаев ажиллаж байгаа аж.
Буддын шашны олон мөргөлчид бясалгалын төв барихад хандив өргөсөн байна. Мөн Халимагийн залуу уран бүтээлч маргааш тоглолт хийж олсон бүх орлогоо байгууламжийн ажилд хандивлахаар болжээ.
Д.Идэр